Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас: Израил цэргээ бүрэн татвал 135 хоног гал зогсооё

Израил-Хамасын дайн аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш 124 өдөр өнгөрлөө. Аравдугаар сард Хамас Израил руу гэнэтийн дайралт хийн 1,200 хүний аминд хүрч, 253 хүнийг барьцаанд авсан. Үүний хариуд Израилын арми сөрөг довтолгоо хийсний улмаас 27 мянга гаруй Палестин иргэн амь үрэгдээд байгаа юм.

НҮБ гэх мэт олон улсын байгууллага болон дэлхийн хэд хэдэн орнууд хоёр талын Газын зурваст гал зогсоох тохиролцоонд яаралтай гал зогсоохыг хэд хэдэн удаа уриалсан билээ. Мөн олон улсад хүмүүс дайныг зогсоохыг шаардсан жагсаал явуулах болсон

Тэгвэл Хамас бүлэг Газын зурваст дөрөв гаруй сарын (135 өдөр) турш гал зогсоох төлөвлөгөөг санал болгожээ. Энэ хугацаанд барьцаанд буй бүх хүмүүсийг суллан, Израил Газын зурвасаас цэргүүдээ нэгийг ч үлдээлгүй татаж, дайныг дуусгах хэлэлцээ хийх санал тус бүлэг дэвшүүлсэн байна.

Газын зурваст Хамас бүлэг устаж үгүй болох хүртэл цэргээ татан гаргахгүй гэж амласан Израилын тал хараахан хариу мэдэгдэл гаргаагүй байгаа. Хамасын дэвшүүлсэн санаа нь өнгөрсөн долоо хоногт Катар, Египетийн зуучлагчид тус бүлэгт илгээсэн саналын хариу юм.

Тус бүлгийн илгээсэн баримт бичгээс харвал эхний 45 хоногт барьцаанд буй 19-өөс доош насны хүүхдүүд, ахмад настан, өвчинтэй Израил хүмүүсийг суллаж, хариуд нь Израилын тал шоронд хоригдож буй хүүхэд, эмэгтэйчүүдийг хүлээлгэж өгнө. Мөн Израил Газын зурвас дахь хамгийн их хүн амтай бүсээс цэргээ татах аж.

Хоёрдугаар шат нь хоёр тал цэргийн ажиллагааг зогсоон, энх тайван байдлыг бүрэн тогтоох төлөвлөгөөг хэлэлцэн, дуусгавар болгохоос хойш эхлэхгүй. Хэрвээ хэлэлцээ амжилттай явагдан, тохиролцоонд хүрсэн бол хоёрдугаар шатад үлдсэн Израил эрэгтэй хүмүүсийг суллан, Израил Газын зурвасаас бүх цэргээ татна.

Харин гуравдугаар шатанд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос, шарилыг солилцоно. Мөн гал зогсоох хугацааны туршид Газын зурваст орж ирэх хоол хүнсний тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх юм.

Израилын тал зөвшөөрсөн тохиолдол энэхүү гал зогсоох тохиролцоо нь дайныг зогсоох суурь болж өгнө. Газын зурваст үүсээд буй нөхцөл байдлыг аль болох түргэн дуусгаж, энх тайвныг тогтоохгүй бол Ойр Дорнодын нөхцөл байдал илүү дордох хандлагатай. 

Учир нь гэвэл тус дайны улмаас Хезболла бүлэг Израилтай хил дээр мөргөлдөж, Йемений хуситууд Улаан тэнгисийг дайран өнгөрөх ачааны хөлгүүд рүү халдан, Ирак Сири, Йордан дэх АНУ-ын цэргийн баазууд руу террорист бүлгүүд халдах болсон билээ.

Хуситуудын халдлагын хариуд АНУ, Их Британи Йеменд агаарын цохилт өгч эхэлсэн. мөн Йордан дахь АНУ-ын бааз руу халдаж гурван цэрэг амь үрэгдсэний дараа АНУ-ын арми Сири, Ирак дахь террорист бүлгүүдийн байршилд агаарын цохилт өгөх болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 09:25

Гэмт бүлэглэл улсаа төлөөлөхгүй, бүрэн устгаагүй цагт п�##�естины газар нутгаас цэргээ гаргахгүй нь тодорхой.

ffhhjjj
ffhhjjj
2024-02-08 12:51

zolbin hamas neeree nuurgui m#luud, izrail tseregee tatval hamast amashiig zavshaan olgono gesniig izrail yamar medehgui bish,

Холбоотой мэдээ

Back to top button