Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: Герман болон Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаанд орлоо

АНУ-ын “Reuters” агентлаг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчилж байгаа талаар мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

“Reuters”-ийн олсон эх бичигт Герман, Монгол Улс хэд хэдэн чиглэлээр, ялангуяа уул уурхайн салбарт илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул стратегийн түншлэлийн харилцаанд орж байгааг дурджээ.

Хэд хэдэн чиглэлийн нэг нь Монгол Улс Германыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг дэмжих юм. Үүний хариуд Герман Монголын шүүх, эрх зүйн шинэчлэлд туслахыг эрмэлзэж буй.

Монголд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд тусалж, тус улсын салхи болон нарны эрчим хүчний асар их нөөц бололцоог өргөжүүлэх тал дээр ажиллах юм. Түүнчлэн Герман боловсролыг сайжруулж, жижиг дунд компаниудыг дэмжих тал дээр туслах зорилготой.

Түүхий эдийн хамтын ажиллагааны хувьд Герман 2011 онд Ангела Меркелийн удирдлага дор гэрээ байгуулж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд Германд айлчлахад канцлер Олаф Шольц хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button