Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: БНАСАУ-аас 58 удаагийн цахим халдлагаар $3 тэрбум завшсаныг шалгаж байна

“Reuters” агентлагийн олж авсан баримт бичигт НҮБ-ын мэргэжилтнүүд БНАСАУ-ын хакерууд 3 тэрбум гаруй ам.долларыг завшсан гэгдэж буй хэд хэдэн цахим халдлагыг шалгаж байгааг дурджээ. 

Хоригийн арга хэмжээнд хяналт тавьдаг ажиглагчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдэгдэхдээ “БНАСАУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг үл тоомсорлосоор байна” гэсэн юм. 

Тэдгээр ажиглагчид “Тус улс цөмийн зэвсгээ нэмж хөгжүүлэн, цөмийн задралын материал үйлдвэрлэсэн. Гэхдээ хамгийн сүүлд 2017 онд цөмийн зэвсгийн туршилт хийсэн” хэмээжээ.

Зургийн эх сурвалж: Vox

БНАСАУ-ыг цөмийн зэвсэг турших, баллистик пуужин хөөргөхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан шийдвэрээр урт хугацаагаар хориглосон байгаа. Тодруулбал 2006 оноос хойш Хойд Солонгос НҮБ-ын хоригт орсон юм. 

Тэр цагаас хойш Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсэг хөгжүүлэх төслийг нь санхүүжилтгүй болгох зорилгоор тавьсан хоригоо чангатгасаар ирсэн. Сүүлийн үед Хойд Солонгос хакерууд криптовалютын компаниуд руу халдлага үйлдэх болсон.

Ийм учраас ажиглагчид цөмийн зэвсгийн хөгжүүлэлтдээ санхүүжилт босгохоор БНАСАУ-ын хакерууд 3 тэрбум гаруй ам.долларыг завшсан гэгдэж буй 58 цахим халдлагыг шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 17:56

ИНТЕРНЭТИЙГ НЬ ТАСАЛЧААЧ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button