Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Виагра альцхаймерын өвчин тусах эрсдэлийг бууруулж магадгүй

Дэлхий даяар судлаачид эмчилгээг нь хайж буй эмгэгүүдийн нэг бол альцхаймерын өвчин. Олон арван жилийн турш эрдэмтэд альцхаймерын эсрэг үр дүнтэй эм хайн судалгаа явуулсан ч бүтэлгүйтсээр ирсэн юм.

Тэгвэл хэний ч төсөөлж яваагүй эм тус өвчнийг тусах эрсдлийг бууруулж магадгүйг судалгаагаар илрүүлжээ. Эрдэмтэд Виагра болон түүнтэй төстэй эмийг мэргэжилтний заавраар уудаг байсан эрэгтэйчүүд уудаггүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад олон жилийн дараа альцхаймер тусах магадлал нь 18 хувиар буурсан үр дүн үзүүлсэн байна.

Бэлгийн сулралын эсрэг эмийг их уух тусам тус өвчнийг тусах магадлал буурсаар байжээ. Тухайлбал судалгааны явцад энэ төрлийн эмийг 21-ээс 50 удаа эмчийн жороор авч уусан эрэгтэйчүүдийн альцхаймер тусах эрсдэл 44 хувиар буурсан аж.

Зургийн эх сурвалж: The Independent

260 мянга гаруй эрэгтэй хүний өвчний түүхийг ашиглан явуулсан тус судалгаа ийм сонирхолтой хариу үзүүллээ. Гэхдээ тус эрдэм шинжилгээний ажлыг явуулсан эрдэмтэд Виагра болон түүнтэй төстэй эм нь альцхаймераас хамгаалдаг уу эсвэл тус өвчнийг тусах эрсдэл багатай хүмүүс зүгээр л ийм төрлийн эм илүү хэрэглэдэг үү гэдгийг тодорхойлж чадахгүй гэдгийг онцолсон байна.

Судалгааг ахалж бичсэн Лондоны Их Сургуулийн Коллежийн доктор Рут Брауэр “Бид тэдгээр эмүүд урьдчилан сэргийлж байгаа гэж хэлж чадахгүй ч ирээдүйд ямар судалгаа хийх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. Одоо бид эдгээр эмүүд эмэгтэйчүүдийг альцхаймер тусах эрсдэлд нөлөөлж байгаа эсэхийг судлах хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-02-08 13:07

Энэ эмийг �##�ь 1970 оны сүүлчээр Америкийн эрдэмтэд, дар�##�т бууруулах зүрх судасны эмгэгтэй хүмүүст зориулж гаргаж авсан түүх байдаг гэж дуулсан. Нөгөө хүмүүс нь Виаграгаа уухаар �######� нь босоод байж. Энэ нь заримд нь тааша�##�тай заримд нь зовлонтой байсан байна. Яагаад гэхээр байнга “босоо” байх түвэгтэй биз дээ. Түүнийг нь худ�##�дааныхан овжин ашиглаад “�######� босгодог эм” гээд зарт�##� шажигнаад дуу�####�г болсон түүхтэй эм юм билээ. Манай эмч нар зүрх судасны өвчтэй байнга дар�##�т нь ихсдэг хүмүүст Виаграг уулгаж үзхэд илүүдэхгүй. Зарим эмч нар үүнийг мэддэггүй юм билээ. Виагра ууж болох уу? гэж асуухаар та яах гэж байгаа юм гээд хацар нь улайдаг эмч байдаг шүү. Виагра дар�##�т бууруулдаг зүрх судасны ажилгааг дэмждэг эм.

Холбоотой мэдээ

Back to top button