УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан: Хутга мэс машин тэргэндээ авч явж үзээгүй. Гүтгэж байгаад харамсаж байна

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт /2024.02.04/ Түгжрэл хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх нарын маргалдаж буй бичлэг цахим орчинд түгсэн.

Улмаар Б.Энхмөнх "Түгжрэл хариуцсан сайд" Б.Дэлгэрсайханд хууль сануултал утсыг минь авч шидэн бүр машинаараа дагаж, "Хутгална, ална" гэж сүрдүүлүүлсэн хэмээн ярьсан байдаг.

Энэ талаар Түгжрэл хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хоёрдугаар сарын 01, 02-нд Төрийн ордонд бүсчилсэн хөгжлийн чуулган болсон. Энэ зөвлөгөөнөөр говийн бүс нутгийг миний бие ахалж байсны хувьд санал солилцох асуудлаар говийн дөрвөн аймгаар явсан. Хоёрдугаар сарын 04-нд буюу бүтэн сайн өдөр Өмнөговь аймагт очсон. Тухай өдрийн өглөө нь Хөгжимт драмын театрт аймгийн аварга, улсын аварга уяач шалгаруулах үйл ажиллагааг нутгийн удирдлагууд нь зохион байгуулсан арга хэмжээ болсон юм билээ. Аймгийн дарга нь над руу залгаад "Манай арга хэмжээ дуусчихлаа, та хүрээд ирэх үү" гэсэн. Хоёрдугаарт, тэр арга хэмжээнд очоод бүсчилсэн хөгжлийн загвараа ярьсан.

АН-ын бүлгийн ажилтан Б.Энхмөнх гэсэн байх аа, би сайн танихгүй. Тэр залуу аймгийн иргэдийг биднийг цуглуулсан мэтээр яриад байна лээ. Нэгдүгээрт, Өмнөговь аймагт АН засаглаж байгаа. Би иргэдийн цуглуулж чадах уу. Хоёрдугаарт, Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга болон тухай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин болон миний бие байсан. Гэтэл намайг цуглуулж, зохион байгуулсан мэтээр яриад байх юм. Энэ талаар аймаг, орон нутгийн удирдлагаас нь асуусан нь зөв байх.

Намайг ороод суусны дараа Засаг дарга нь миний хажууд суусан. Засаг дарга нь "Хотоос манай намын Б.Энхмөнх гэж нөхөр ирсэн. Шантааж хийж магадгүй шүү. Та болгоомжтой байгаарай" гэж надад бүр анхааруулсан.

Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулаад тайзнаас буусан чинь "Дорноговь аймгаас тэмээчид таныг зориод ирсэн, уулзъя гэж байна" гэж дуудуулсан. Дөрвөн тэмээчинтэйгээ уулзаж байтал нэг залуу учир зүггүй дайрч, нүүрэн дээр утсаа тулгасан.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та "Ална" гээд хутга мэс барьж дайрсан юм уу?

-Би амьдралдаа хутга мэс машин тэргэндээ авч явж үзээгүй. Өмнөговь аймаг маш сайхан хөгжсөн байна. Биширсэн. Музейг нь үзмээр санагдсан ч үнэхээр амжаагүй. Ингэж хөгжсөн аймагт камер хангалттай байгаа. Өнөөдөр тус аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж байна. Тэр хүн ямар машинтай явсан юм. Манай машин яахаараа ч араас нь хөөсөн юм. Мэдэхгүй. Гүтгэж байгаад харамсаж байна.

-Тантай хамт явсан хүмүүс хөөсөн юм уу?

-Манай туслах хүн хөөж, сүрдүүлэх нь битгий хэл, хүн харахад ичмээр амьтан өрөөндөө сууж байна. Б.Энхмөнх их ноцтой хүн байна лээ. Судалсан. Сүүлийн хоёр хоног хүмүүс маш их холбогдож, уулзаж байна. Б.Энхмөнх шиг утсаар ярьсан гэж худлаа ярихгүй. "Шантааж нөхөр тантай таарч" гэж байна. Намайг Өмнөговь аймгийг зорьж очно гэдгийг бүр эртнээс мэдчихсэн, очсон юм байна лээ. Тав, гурван цаас олоод сонгуульд оролцох зорилготой юм билээ. Намынхан нь надад өөрсдөө хэлсэн үг шүү.

Шууд дамжуулалт:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 16:14

Энэ мэт хогийн хулгайчууд гишүүн нэр зүүн гэдэг ч Монголд л байх шив

Зочин
Зочин
2024-02-08 17:21

Энэ өөрөө бүтэхгүй

энэ балай сайт
энэ балай сайт
2024-02-08 17:45

шаагаад бгаарай

энэ балай сайт
энэ балай сайт
2024-02-08 17:46

шаагаад бгаарай олон хавар нэгэнтэй шүү өвгөн

Зочин
Зочин
2024-02-08 17:55

Olnii ug ortoi a##a gej guisen baih

тбрбо
тбрбо
2024-02-08 18:11

дээрэнгүй харьцаатай хулгайч гэмшиж бна гэнэ үү

Ноход
Ноход
2024-02-08 21:37

Энэ нэг уих ын гишүүн сайд нэр зүүсэн луйварчинаа �######�уулаачээ МАн уөуөуөөуж. Ж

Зочин
Зочин
2024-02-08 23:05

Төмрийн хүдэрийн хулгайг ил болгох хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Хүдэрийг хятадад зөөхийг хориглох нь зүйтэй

Зочин
Зочин
2024-02-08 23:20

Худлаа логикгүй яриад л. Худа л хэлж буй хүн логикоо а лддаг.

123
123
2024-02-09 22:31

Хогийн гардаа Дорнодыг устгасан билүү

Холбоотой мэдээ

Back to top button