Нийгэм мэдээ

Улсын арслан Ц.Содномдорж нэгийн даваанд өвдөг шороодлоо

“Хилэнт эх” хэмээх Хөх луу жилийн сар шинийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхлээд буй.  Уг барилдаанд 2023 оны улсын наадмаас хойш барилдаагүй улсын арслан Ц.Содномдорж зодоглосон. 

Тэрбээр нэгийн даваанд сүүлийн гурван сумын зааны барилдаанд дарааллан түрүүлээд байгаа Хэнтий аймгийн Галшар сумын харьяат "Хан Хэнтий Аварга" дэвжээний бөх Д.Цэрэннямтай нэгийн даваанд оноолт таарч өвдөг шороодлоо.

Улсын арслан Ц.Содномдорж, сумын заан Д.Цэрэнням арсланг сэнжигний барьцнаас араар нь хашиж мордоод давлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button