Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Хамасын гал зосгоох саналаас татгалзлаа

Лхагва гарагт /2024.02.07/ Хамас бүлэг 135 өдрийн турш гал зогсоох саналыг Израилын талд тавьсан билээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тус саналыг хоосон мөрөөдөл хэмээн хүлээн аваагүй юм.

Нетаньяху хэвлэлийн бага хурал хийхдээ Хамасыг газрын хөрснөөс арчиж хаяна “Зэвсэгт хүчний дарамт шахалтаа үргэлжлүүлэх нь барьцаанд буй хүмүүсийг суллах зайлшгүй нөхцөл” хэмээжээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн Энтони Блинкен Нетаньяхутэй өчигдөр уулзан, Хамасын тавьсан нөхцлйин талаар хэлэлцсэн юм. Блинкен “Хамасын дэвшүүлсэн саналуудад мэдээж хүлээн авах боломжгүй зүйлс байсан. Гэхдээ бид хэлэлцээ хийх орон зай байгаа гэдгийг харлаа” гэсэн юм.

Хамасын гурван шаттай 135 хоног гал зогсоохыг санал болгосон. Эхний 45 хоногт барьцаанд буй 19-өөс доош насны хүүхдүүд, ахмад настан, өвчинтэй Израил хүмүүсийг суллаж, хариуд нь Израилын тал шоронд хоригдож буй хүүхэд, эмэгтэйчүүдийг хүлээлгэж өгнө. Мөн Израил Газын зурвас дахь хамгийн их хүн амтай бүсээс цэргээ татах аж.

Хоёрдугаар шат нь хоёр тал цэргийн ажиллагааг зогсоон, энх тайван байдлыг бүрэн тогтоох төлөвлөгөөг хэлэлцэн, дуусгавар болгохоос хойш эхлэхгүй. Хэрвээ хэлэлцээ амжилттай явагдан, тохиролцоонд хүрсэн бол хоёрдугаар шатад үлдсэн Израил эрэгтэй хүмүүсийг суллан, Израил Газын зурвасаас бүх цэргээ татна.

Харин гуравдугаар шатанд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос, шарилыг солилцоно. Мөн гал зогсоох хугацааны туршид Газын зурваст орж ирэх хоол хүнсний тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ffhhjjj
ffhhjjj
2024-02-11 10:23

hamas chutgeruudiin gal zogsooh sanaliig huleej yaasan ch bolohgui . ene novshnuud gal zogsooh nereer amisgaa avch bgaa ni ter , haltishiivel gal zogsoono geed baival izrailiin dainii tuluvlguug evdej hamas chutgeruudiig usatgah ajillagaa ulam udaashirj izrail d ashiggui bolno

Холбоотой мэдээ

Back to top button