Суданд иргэний дайны хажуугаар интернэт холболт тасаржээ
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Rapid Support Forces” нэртэй зэвсэглэсэн бүлэг Суданы армитай дайтаж эхэлсэн. Тус улсад иргэний дайн эхлээд даруй 10 сар өнгөрсөн байна.
Тэгвэл байлдааны хажуугаар интернэтийн холболтгүй болсон аж.Дэлхийн улс орнуудын интернэтийн эрх чөлөөг ажигладаг “NetBlocks” сайт “X” буюу хуучин Твиттер дээр “Суданд интернэт холболт уналаа” гэж бичжээ.
Зарим бүсэд буй суданчууд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2024.02.02/ хойш интернэт орж чадахгүй байгаа гэж мэдүүлсэн юм. Тус улсын төрийн байгууллагатай холбоо бүхий телевиз интернэт холбоо тасалдсанд “Rapid Support Forces” буруутай хэмээсэн байна.
Харин “Sudan Tribune” сайтад “Rapid Support Forces”-ийн төлөөлөгч мэдэгдэл өгөхдөө тус бүлгийн удирдлагад буй Дарфур, Кордофан, Хартум, Гезира мужуудад зэвсэгт хүчин харилцаа холбоог таслах тушаал өгсөн гэж буруутгажээ.
Суданы хамгийн том харилцаа холбооны компаниудын нэг болох “Zain”-ий сүлжээ ихэнх газар тасалдсан байгааг “NetBlocks” мэдэгдсэн юм. Тус компани Фэйсбүүк дээр мэдэгдэл гаргахдаа “Маш хүнд аюултай нөхцөл үйл ажиллагаа явуулж байна. Сүлжээ тасалдаж байгаа нь бидний хүчнээс гаднах хүчин зүйлсийн улмаас үүссэн” хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.