НИЙГЭМ

Н.Өнөрцэцэгийн аав С.Наран: Хүү нь ээжийнхээ зургийг үнсээд уйлдаг, цагаан сарын өмнө гараад ирнэ гэж хүлээж сууна

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав С.Нарантай ярилцлаа.

-Охинтойгоо уулзахаар очиж зүрхлэхгүй юм. Би охиноо хараад тэсэхгүй уйлчихдаг-

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацааг гурав дахь удаагаа буюу сар шинийн өмнө дахин сунгачихлаа. Гэр бүлийнхэнийх нь хувьд энэ мэдээ хүнд туссан байх?

-Хоёрдугаар сарын 4-нд гарах байсан ч хугацааг нь дахиад сунгачихлаа. Одоо үндсэндээ тэр муухай газарт охин маань 65 хоночихлоо. Гараад ирэх байх гэж их найдаж байгаа. Байнга фэйсбүүк хараад, чимээ чагнаад л сууж байна даа ах нь.  Монголын ард түмэн маань дэмнэж, дэмжээд гаргаад ирэх болов уу ч гэж бодох юм. Батлан даалтад гаргаад ирвэл гэсэн бас гаргадаггүй юм байна. 

Жилийн жилд охин маань цагаан сарын бүх хэрэгцээг бэлдээд өгчихдөг байсан. Энэ жил байхгүй болохоор тэтгэвэрт авдаг 550 мянган цаасаараа ойр зуурхан юм аваад өөрөө л болгож байна. 

-Цагдан хорио 65 дахь өдрөө үргэлжилж байна. Охины тань хувьд өчигдөр өмгөөлөгчөөрөө дамжуулж “Cэтгэл санааны байдал өдрөөс өдөрт дордож байна. Ард иргэдээсээ чин сэтгэлийн ил захидал илгээхийг хүсье” хэмээн хэлүүлсэн байсан. Аав ээжийг нь ер нь уулзуулж байгаа юу?

-Эхнэр бид хоёр очиж уулзаж чадахгүй л байна. Эгч дүү нар нь л очиж уулзаж байгаа. 

-Гэрийхэнтэй нь зүгээр уулзуулж байгаа гэсэн үг үү?

-Уг нь уулзуулж байгаа. Долоо хоног бүрийн хоёр дахь, гурав дахь өдөр уулзаж болдог юм байна лээ. 

-Та яагаад охинтойгоо очиж уулзахгүй байгаа юм бэ?

-Очоод уулзаж болж байна. Би чинь охиноо хараад шууд л нулимс урсаад, уйлчихдаг хүн. Тийм болохоор санаа зовоод очоод сэтгэл санааг нь үймүүлчих байх гээд зүрхлэхгүй юм аа. Уг нь муу охинтойгоо уулзаад, ямархуу байр байдалтай байгааг нь хармаар л санагдах юм. Тэр муухай газарт хэцүү л байгаа. Тийм байхад нь би очоод уруу татчихвал сэтгэл санаа нь бүр л хэцүү болох байх. Тэгээд л би очихгүй байгаа юм. Ер нь алсаас сураг ажиг сонсоод, эгч дүүгээс нь асуугаад, фэйсбүүкээр хараад л хүлээнгүй сууж байна. Хааяа фэйсбүүк дээр гараад ирэхээр нь нулимс унагачхаад л.

-Охиных нь биеийн байдалд өөрчлөлт орж байгаа болов уу. Ямар байна гэнэ? 

Эгч дүү хоёр нь өчигдөр очоод ирсэн. Ядруухан байна л гэсэн. Хоног нь уртсаад байгаа болохоор ядрах нь аргагүй байх. Дээр нь нэмээд сэтгэл санааны байдал нь нөлөөлж л байгаа. Хийсэн хэрэг байхгүй хүнийг ингээд хориод, хугацааг нь сунгаад байлгаад байх юм. Учрыг нь мэдэхгүй, ойлгохгүй л сууна. Цагаан сарын өмнө охиныг минь гаргаад бидэнтэй уулзуулдаг бол сайхан л байна. Монголын ард түмэн ч тэгж хүсээд байх шиг. Хүн бүгд л гаргаад ир гээд байгаа. 

-Бага хүү нь ээжийгээ асуугаад хэцүү байгаа. Ээжийнхээ зургийг үнсээд, уйлдаг болсон-

-Ард иргэдийн зүгээс мөн зарим учир мэдэх хүмүүс шалгах гэж байгаа бол гадуур шалга. Заавал хорьж цагдах албагүй гэдгийг хэлээд, яриад, илэрхийлээд байгаа. Энэ тохиолдолд ч үргэлжлүүлэн хориод байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Миний охин амьтан хүнд тус болж, түмний төлөө л явсан болохоос хийсэн хэрэг байхгүй хүн шүү дээ. Улсад бол их юм оруулсан. Хөгжлийн банк, боловсролын зээл, ногоон автобус, цэрэг армийн асуудал гээд бүх л зүйлийг хүргэж байсан. Бас ядарсан, зовсон хүмүүст их тусалсан даа миний охин. Тэглээ гэж хорьж байгаа юм уу мэдэхгүй. Эхлээд найман ишигний хэргээр гэсэн сүүлдээ өөр олон хэрэг тохох гэж ч үзлээ. Нүүрсний компанитай гэж байна лээ. Тийм баян цатгалан байсан бол би юу гээд ингээд сууж байх вэ дээ. Би төрийн банкинд зээлтэй хүн. Сая тал зээлээ төллөө. Хэдэн мал л хэрэг болж байна. Мал маань ч одоо үхээд дуусах юм шиг байна. Мал ч яах вэ, хүүхдээ гаргаж авах л чухал байна. Миний санаж, бодож байгаа зүйл л энэ. 

-Ээж нь хүүхдүүдийг нь харж байгаа юу?

-Тийм, хоёр хүүхдийг нь хараад гэрт нь байгаа. Бага хүү нь ээжийгээ санаад байна гэж уйлаад ямар сайндаа л зургийг нь хараад үнсээд байх вэ дээ. Хэцүүхэн л байна. 

-Бага хүү нь аргагүй балчир юм байна лээ. Ээжийгээ нэхээд л байна уу?

-Намайг хониндоо яваад  ирэхээр миний утсаар ярьдаг байсан. Тэрийгээ хэлээд ах нь дүүгээ аргалаад л тиймэрхүү аястай л байна. Цаагуураа санаад бэрх. Шөнө унтахгүй, өдөр л хэсэг унтаж байгаа. Орой болохоор л хаалга, үүд чагнаад үүд рүү гүйгээд байдаг болсон. Эмээ нь давхар зовоод л. Ер нь санаа нь зовсон хүмүүс л байна.

-Эгч та хоёрын биеийн байдал яаж байна. Энэ асуудал нөлөөлөж л байгаа байх?

-Миний даралт жаахан ихсээд байдаг юм. Сая хэд хоног эмнэлэгт хэвтээд гарлаа. Хоёр шилбэ, хөл хавагнаад болдоггүй тав хоног тариа хийлгэсэн. Би ч яах вэ, даралтныхаа эмийг уугаад байж л байна. Охиноо л бодох юм. 

-Хотод нэлээд удчих шиг боллоо?

-Удахаар барах уу. Энд байхаас ч  өөр аргагүй юм. Хүүхдүүдийг нь харахгүй бол болохгүй. Уг нь бид хоёр зөвхөн энэ хүүхдийндээ л ээлжилж хүүхэд хардаг байсан юм. Одоо бол хоёр талд хүүхдүүд хараад байцгааж байна. 

-Хөдөө явж чадашгүй нь ээ. Охин маань цагаан сараас өмнө гарч ирээд аавдаа золгохоор ирэх байх-

-Цагаан сар юу юугүй болох нь. Гэр бүлээрээ тэмдэглэдэг ийм баярын өдрүүдэд хэн нэгэн нь эзгүй байна гэдэг хүнд мэдрэмж шүү дээ?

-Харин тийм ээ. Шинэ жилээр хүртэл байгаагүй. Хоёр хүү нь ээж байхгүй гээд гацуурынхаа өмнө уйлаад сууж байсан. Одоо цагаан сараар байхгүй бол бүр хэцүүдэх нь. Цагаан сараас өмнө гаргачих болов уу гээд л горьдоод байна. Есөнд гаргачихдаггүй л юм байх даа. Би хуулийн талаас нь сайн мэдэхгүй ч өмгөөлөгч нь гадуур шалгаж болох үндэслэл боломжтой л гээд байгаа. 

-Охин нь анхнаасаа сэтгүүлч болно гэж ярьдаг байв уу. Энэ үйл явдлын дараа Монголын нөхцөлд сэтгүүлчээр ажиллах хэцүү юм гэж бодогдов уу, танд?

-Өөрийнх нь мэргэжил юм болохоор үргэлжлүүлээд ажиллах байх. Гэхдээ хэцүү л юм. Том том асуудлуудыг гаргаад ирэхээр тэр дээд дарга нар нь хорьж байгаа  юм уу, мэдэхгүй. Миний охин их дайчин, заавал ард нь гарч байж салдаг тийм хүн. Өөрөө бол сэтгүүлч болно л гэж сонгосон. Манай хүүхдүүдээс ганц сургууль соёл төгссөн нь Өнөрөө. 

-Гарч ирээд сэтгүүлчийн ажлаа хийнэ ээ гэвэл та дургүйцэх уу?

-Хүмүүсийн хэл аманд орчихоод айхтар л юм байна. Уг нь ном журмаараа л ажлаа гүйцэтгэсэн байх. Гэхдээ өөрөө мэдээж ажиллах байх, би юм хэлэхгүй ээ. Энэ сайтыг босгох гэж их ч хичээж, зорьсон. Хамт олон нь гэж хүмүүс бий. Тэдний ажил амьдрал давхар яригдаж таарна шүү дээ. 

-Одоо ар гэр, ах дүүс, аав ээжийнх нь туйлын хүсэл л түүнийг гараад ирээсэй гэх бодол байх?

-Тэгэлгүй яах вэ. Хүсэх л юм энэ. Цагаан сараар гаргачих байх гэж их хүлээж, чимээ чагнаж байна. Цагаан сараар үр хүүхэд дээрээ, аав ээжтэйгээ байж байвал сайхан л байна. 

-Цагаан сараар хөдөө гэртээ харилгүй, хотод байхаар болж байна уу?

-Хөдөө явж чадашгүй нь ээ. Цаг хангай ч хэцүү байгаа. Мал дээр ганц хүү минь бий. Уг нь бөөндөө сар шинээ угтдаг юм. Хөдөө байхаад охин маань золгох гээд шинийн нэгний өглөө эндээс давхиад л очдог. Тэр газраас гараад ирвэл энэ жил энд л ирж золгох байх даа гэж бодоод байна. 

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 9, 2024 08:40

охин шигээ сэжгийн царайтай новш вэ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 08:48

ТАНАЙ ОХИН ЧИНЬ МАШ ИХ БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙГАА ҮНЭН МӨН НЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТОГТООГДОНО ОДОО БИТГИЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШОУ ХИЙЖ ОЛОН НИЙТИЙГ БУХИМДУУЛААД БАЙ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 08:51

ӨНӨРЦЭЦЭГ ШАНТААЖ ХИЙЖ МАШ ОЛОН ТЭРБУМЫГ ОЛСОН БАС БУСДЫГ ГҮТГЭСЭН БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ АВАХААР ЗАНАЛХИЙЛСЭН ХЭРЭГЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАС БЯЦХАН ОХИНЫ ҮХЭЛД БУРУУТАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
2 сар 11, 2024 15:22
Reply to  Зочин

Та үнэн юм бичиж буй бол нэрээ нуухын учир юү вэ? Нэртэй устайгаа л бичээч дээ. Би Өнөрцэцэгийг танихгүй учир хэлэх юм �##�га. Харин таныг нэрээ нуусан болохоор бичсэнд чинь эргэлзэж байна. Жишээ нь ямар бяцхан охины үхэлд Өнөрцэцэг буруутй юм бэ? Та үэнэ юм бичиж буй чинь аюултай гэмт хэрэг байна шүү дээ. Та мэдэж байгаа юм бол гэрчлэж илэрүүлэх үүрэгтэй. Эс тэгвэл та хуйв�##�даж гэмт хэргийг нуусан гэмт хэрэгт холбодоно. Зохих байгууллаг таныг амархаан олж болно шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 9, 2024 09:48
Reply to  Зочин

Чи чаддаг юм нэр нүүрээ гаргаад хэрүүл хийчэх муу сэжэгийн юм чинь чи чадахгүй л дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 9, 2024 12:29
Reply to  Зочин

Чи хамттарсан юм биздээ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 09:19

Нүүрсни компани улсын нууц гээд юм2 бга бх шү.мөнгөнд их дурлах буруу

Муу ярилцлага байна
Муу ярилцлага байна
2 сар 9, 2024 09:24

Ярилцлагаа сайн засмаар юм байна, асуултад нь эгч энэ тэр ч гэх шиг. Ах дүү нь ярилцлага аваад байгаа юм уу. Ш�##� хөндлөн өөр байр сууриас баймаар байх юм. Эрхлэгч нь уг нь гайгүй л сэтгүүлч. Ядаж редактор нь засаж болоогүй юм уу.

Зочизочиннзодохж
Зочизочиннзодохж
2 сар 11, 2024 02:57

Өөрөө өнөрцэцэг бичээд өрөвдуулэх тактик ба танил зохиол нөгөө өмхий мах идчихээд дараа нь би худ�##� хуурмагтай тэмцэж ба ган би л тэмцэж бхад надруу дайрлаа гээд буур ихэр татаад уйлж бсан бузар хуухэн шир болсон эр сольсон бузар шүү хятад хунтэй яв�##�ддаг гээд бхад нь буур итгээгуйг нь яана

Зочин
Зочин
2 сар 9, 2024 11:45

Амаа татаад �######�ж үз тэнэг шаасссн

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:00

Манай охин буруу юм хийгээгүй худлаа гүтгээд байна чи харин бид нараас сэтгэл санаа чинь урваад яваа биш үү чинь баригдах нь дөхөхчихсөн троллу харин чи чинь сэжгийн хулгайч байна харах царайны сэжигийн пяздаа чинь юу вэ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 09:46

Айл гэр бзл үймүүлсэн хүн үйлийн үрээ л эдэлж бна даа. Охиноо зөв л хүмүүжүүдэх бж дээ шудрага юм шиг пүр эсгэж өөрийгөө лаг гэж магтсан хүн

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:05

Хуцаа чамд надад ч хамаагүй гэр орондоо байна чамайг бодох бол хэлсэн хийх ажилтай хүн чи зүгээр өөрийгөө хичээхэлсэн үгхийсэн ажилтай хүн

Монгол хүн
Монгол хүн
2 сар 9, 2024 10:18
Reply to  Зочин

Үүрсэн шиг үүрээд гараад ирнэ биз эмээгийн хүүхэд зүгээр

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:36

ХҮҮХЭД УЙЛУУЛЖ ШАНТААЖИЛДАГ ХҮМҮҮС ЮМ ШИГ БАЙНА

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:37

СЭТГҮҮЛЧ ГЭХЭЭРЭЭ ИЛҮҮ ЭРХТЭЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 10:43

ДАВАРЧИХСАН ШАНТААЖ СЭТГҮҮЛЧ ШОРОНГИЙНХОНД ХУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2 сар 9, 2024 11:49

Үнэн ялна томчууд өөрсдийнх нь хамаг идэж уусан нь илрээд сонгуульд нь гай болох вий гэж айсандаа хорьж байна даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 9, 2024 12:32
Reply to  Зочин

Монгол улсын шүүх аоайч хэрэг хиигээгүы хүнииг ингэж хорихгүй л дээ юм байгаа байх үнэрээ үүниигээ хүлээхгүй мөнгөндөө харамсаад байгаа шүү

Зочизочиннзодохж
Зочизочиннзодохж
2 сар 11, 2024 03:00

Чи өнөрөагий дуу нь уу . Аав нь хятад найзыхан гар хөл уу

Зочин
Зочин
2 сар 9, 2024 12:17

Хүүхэд чинь гэмгүй гэжуугаа бол 461 д хоригдож байгаа бүх хүн бас буруугүй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2 сар 9, 2024 12:28

Ганц үнэрээгиин хүүхэд уйлж байгаа биш бусад гэмт хэрэг хиисэн ялтнуудыг хүүхдүүд уйлж л байгаа шун�##�аа дарж зөв л амьдрах хэрэгтэй юм шүү

Хаха
Хаха
2 сар 9, 2024 12:56

Ер нь энэ том жижиг нам дагасан авилгач пялдага хулгаачууд ямбаа хантлаа идэлчээд жоохон ялаа идлэж дааж сур худлаа үхлээ хатлаа гэсэн хулгаачууд монголын ядуур�##� бол энэ сүгүүдиин гай бүүр автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд

Зочин
Зочин
2 сар 9, 2024 14:46

Ард түмэн ч гэх шиг энэ х�##�тар сэтгүүлч нэртэй шантаач хүүхэнг мэдэхгүй л юм байна хэрэг хийсэн нь тодорхой ш дээ ялаа эдлэх л хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 10, 2024 00:51

За болио шоронд байгаа бүх ээжүүд үр хүүхэдтэй байгаа шүү

Зочин
Зочин
2 сар 10, 2024 04:05

Сэтгүүлч мэргэжлээ ашиглаж шантаажчин мэргэшилтэй болоод түүнийхээ үр шимээр баяжсан шүү

Зочин
Зочин
2 сар 10, 2024 11:45

Охиноо зөв хүмүүжлэхгүй яасан ..

ЗоТулгаачин
ЗоТулгаачин
2 сар 10, 2024 12:04

Гэмгүй хүнийг гаргаачээ.

Зочин
Зочин
2 сар 10, 2024 20:52

ӨНӨРЦЭЦЭГИЙН БҮХ БУЛХАЙ ХУЛГАЙ НЬ ГАРСАН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Зочин
Зочин
2 сар 10, 2024 22:53

Гэртээ харь.Эхнэр хүүхэд дээрээ оч.Амар юм гэж хотод шигдээд.Тийм л юм бол эцэггүй эх нь шоронд бгаа зээ нараа очиж хар хоол цай хийж өг.Настай хүн байж....

зочин...
зочин...
2 сар 10, 2024 23:33

бузрын шантаажчин орк авгай,энэ гай л болж байсан болохоос гавъяа байгуулж байгаагүй шүү.бузар гэр бүл,яаж хийсэн хэрэггүй гэж хэлж чадаж бна

Зочизочиннзодохж
Зочизочиннзодохж
2 сар 11, 2024 02:53

Чиний охиг ур чинь хэтэрхий рамнаасаа гарч намайг хэн хэлж нохойг хэн саах вэ болсон улсын нууц метри�##� хадаглсан хэнд дамжуулах ямар унээр зарах сонирхол төлвөлгөөтэй бсан дээр нь ард тумэг төрийн хооронд гадны тусгай �##�бад шиг яс хаясан бусдын айлган сурдуулэн шантаажилж мөнгө авдаг бтлаа төрийн сайдуудыг шууд гутэгдэг гадна дотныхоны захи�##�гаар ажилдаг их муу бузар эм масс бол чиний охин жингэрийг тоохгуй бараг төрд гай чирж бгаа хун монгол улсад хэрэггуй ш дээ урдны зохиол дээр чиний энэ хлин жингэр шиг төр бужигнуул урваж шарваж явсан нохой нар бий шүү

Зочин
Зочин
2 сар 11, 2024 15:24

За та нар боль гэр бүлээрээ шоудчих юмаа

Иргэн
Иргэн
2 сар 11, 2024 15:25

За больж үз. Одоо болно ӨВГӨН гуай. Гэрт нь гаргах биз дээ. Зовж байгаа нь зөвхөн танайх биш

Зочин
Зочин
2 сар 11, 2024 18:31

Хоттой м�##�аа зараад ийм байранд амьдрана гэж юу байхав.Охиныхоо буруу гараар олсон мөнгөөр авснаа нуухгүй шударга л юм.Энэ хүмүүс өөрсдөө ичих булчирхайгүй болхоор үр хүүхэд нь ч гсн ижил юмаа.

Зочин
Зочин
2 сар 11, 2024 20:08

Үр хүүхдүүд нь зураг хараад үнсээд уйлж суугаа мянга мянган ээж аавын хүүхдүүд ялгаагүй хорвоогийн шар нар бор хоног өнгөрөөж л байгаа. Шантаажилж нүүрсний компанитай болсон, ха�##�тын гэрээг улс төрийн том том бүлэглэл нөлөө бүхий улсуудтай хийж түмний мэдвэл зохих бүх мэдээллийг хав дарж байсан нь хамгийн сэжгийн улс эх орноосоо урвасан үйлдэл мөнөөсөө мөн. Өөрийгөө золиослоод тэр ха�##�тын гэрээтэй бүх нууцыг дэлгэвэл сая нэг ард түмэн өршөөж магадгүй юм. Эцэг нь 550 цаас гэж ярьж төрийн мөнгөн дэвсгэртийн хогийн цаас шиг ярьж бичиж яваа бол энэ насандаа мөнгө төгрөгтэй явах тавилан нь дутах байх даа. Нэмж хэлэхэд 1 төгрөг ч эх орны үнэ цэнэ баялаг юм шүү.

Иргэн
Иргэн
2 сар 14, 2024 02:47

Ингэхэд ганцхан Өнөр гуай хүүтэй хүн үү? Олон хоригдол бүгд л араас нь уйлах хүнтэй. Өөрсдийгээ хийсэн хэрэгт гэмшин өдөр хоногийг хуруу даран тоолж суудаг. Баашд�##�гүй бахир�##�гүй үйлээ эдэлж болдоггүй юмуж

Холбоотой мэдээ

Back to top button