Путин: ОХУ нь Польш, Латви руу дайрах сонирхолгүй
АНУ-ын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг Такер Карлсон ОХУ-д байхдаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинээс ярилцлага авсан байна. Пүрэв гарагт /2024.02.08/ цацагдсан тэрхүү ярилцлагад Путин эрх ашгийнхаа төлөө эцсээ хүртлээ тулалдах болно хэмээжээ.
Дайн эхэлснээс хойш анхны удаа Америк сэтгүүлчтэй хийсэн тус ярилцлагадаа Путин ОХУ нь Польш, Латви зэрэг бусад орнууд руу дайрах сонирхолгүй гэсэн юм. Мөн тэрбээр барууны орнууд ОХУ-д стратегийн ялагдал учруулах боломжгүй гэдгээ ухаарсан болохоор цаашид юу хийхээ гайхаж байгаа хэмээв.
Ярилцлагын дундуур ОХУ-д тагнуул хийсэн хэргээр баривчлагдаад нэг гаруй жил болж буй “Wall Street Journal” агентлагийн сэтгүүлч Эван Гершковичийг суллах тохиролцоонд хүрч чадна гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Мөн Путин ОХУ нь Украины дайныг дуусгах хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа дахин дурдсан байна. Дайн эхэлснээс хойш АНУ нь Украинд 110 тэрбум гаруй ам.долларын тусламж явуулаад байгаа.
Путин АНУ-ыг санаа зовох ёстой дотоодод нь тулгамдсан асуудал байгаа хэмээж “ОХУ-тай хэлэлцээ хийх нь илүү амар биш гэж үү? Тохиролцоо хий. Нөхцөл байдал ямар болж өөрчлөгдсөнийг мөн ОХУ ашиг сонирхлоо хамгаалж эцсээ хүртэл тулалдана гэдгийг тэд мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төөрцөн өвгөн
Урдах Украинаа барчихаад солиороорой тожгор төгцөгөө
Гэж хэлээд л 2022 оны 02 сарын 24 нд украйн улс руу дайрч эзлэн түрэмгийлсэн биз дээ. Найдваргүй өвгөн.