Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд: Нэгдүгээр сар түүхэнд байгаагүй дулаан өнгөрсөн

Пүрэв гарагт /2024.02.08/ Европын холбооны цаг уурын өөрчлөлтийн хяналтын алба мэдээлснээр, нэгдүгээр сар дэлхийн хэмжээнд түүхэнд байгаагүй дулаан өнгөрсөн байна.

Мөн 2023 он нь агаарын температурыг 1850 онд хэмжиж эхэлснээр хойш үзэгдээгүй дулаан жил байсан юм. Эрдэмтэд хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт мөн Эль Нино цаг уурын үзэгдлийн улмаас 2023 оны хамгийн дулаан жил болсон гэж тайлбарласан.

Зургийн эх сурвалж: New Scientist

Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) өмнөх хамгийн дулаан нэгдүгээр сард байжээ. 2015 онд болсон НҮБ-ын Цаг уурын асуудлаарх хэлэлцээний үеэр гишүүн орнууд дэлхийн дулаарлыг 2 хэмээс нэлээд доогуур, 1.5 хэмд барина гэсэн зорилго тавьсан юм.

Гэвч зарим эрдэмтэд 1.5 хэмээс доогуур барих зорилго нь биелэх боломжгүй болсон гэж мэдэгдэн, засгийн газруудыг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах ажлыг хурдасгахыг уриалаад буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button