БНХАУ-д Цагаан сарын баяраар цасан шуурга болж, хөл хөдөлгөөн гацсан байна

Бямба гарагт /2024.02.10/ БНХАУ-д Цагаан сарын баяр эхэлнэ. Тус улсад Цагаан сарын баярыг эхлэхээс өмнө олон зуун сая хүн дотооддоо аялж, гэр бүлийнхэн дээрээ очдог.
Энэ жилийн Цагаан сар нь ковидийн дэглэмийг цуцалсны дараах анхны Билгийн тооллын шинэ жил гэдгээрээ онцлог. Ийм учраас олон зуун сая хүн цар тахлаас хойш анхны удаа чөлөөтэй хөл хөдөлгөн хийсэн юм.

Хоёрдугаар сарын эхээр хөл хөдөлгөөн оргил үедээ тулаад байхад БНХАУ-д цасан шуурга болж аялал, жуулчлалыг тасалдуулж, жолооч нар мөстсөн зам дээр машинтайгаа гацан, олон зуун галт тэрэг болон нислэгүүд тасалдсан байна.
Өнгөрсөн мягмар гарагт /2024.02.06/ өглөө БНХАУ-ын гол 90 хурдны зам мөстсөний улмаас хөдөлгөөнийг хязгаарлан хаажээ. Хубэй, Аньхуй мужуудад агаарын температур тэг градусаас доошилж, галт тэрэгний үйл ажиллагаа зогссон тул олон мянган ажилчныг зам цэвэрлэх ажилд дайчилсан аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.