Top StoriesНИЙГЭМСПОРТ

Ирээдүйн цагийг эзлэх их аварга Оргихын Хангай

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх Улсын аварга О.Хангай түрүүлсэн билээ.

Ирээдүйн цагийг эзэлсэн их аварга Оргихын Хангай

Улсын аварга энэ хүдэр эр айлын ганц хүү. Доороо гурван охин дүүтэй. Түүний аав Ж.Оргих насаараа газар тариалан эрхэлж байгаа бол ээж Ч.Баярлах нь нярав. Түүнийг ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа Буянт сумынхаа наадамд бэлтгэлгүй барилдаж, сумын начин цол хүртсэн гэдэг. Энэ өдрийг О.Хангай аваргын өнөөдрийг хүртэл барилдаж байгаа, цол ахисаар аварга болж, улам чамбайран чангарч буйгийн үүтгэл шалтгаан гэж хэлж болох. Учир нь түүнийг сумын начин цол хүртсэний дараа аавынх нь төрсөн дүү сайн бөх болоорой хэмээн ерөөгөөд зодог, шуудаг авч өгсөн гэх түүхтэй. Ингэж л тэр өнөөдрийн аварга, ирээдүйн цагийг эзэлсэн их аварга болохын төлөө зорьж, хичээж эхэлжээ.

Онцолбол, 2013 онд төрөлх нутаг Ховд аймгийнхаа баяр наадамд түрүүлж, наадамчин олныг шуугиулж, ижий ааваа баярлуулжээ. Ингээд дараа жил нь буюу 2014 оны цагаан сарын барилдааны тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг заан цолтойд нь өвдөг шороодуулж, үзүүр түрүү булаалдахаар улсын гарьд Д.Рагчаатай үлдсэн байдаг. Энэ цагаас хойш Монгол түмэн Оргихын Хангай гэх залууг нүдэлж, дэмжиж, захыг нь мушгиж итгэл дэвсэн өлгийдөж авсан юм. Тэрбээр олон түмний итгэлийг ч алдалгүй дааж, үнэнхүү сайн барилдаж 2017 онд Улсын харцага цолонд хүрээд тухайн жилийнхээ улсын их баяр наадмын дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд харцага цол хүртсэн билээ.

Сумын начин О.Хангай 10 жилийн дараа Улсын аварга О.Хангай болов

Түүний зам мөр дандаа дардан, шулуун байсангүй. Учир нь улсын харцага цолонд хүрснээсээ хойш заалны барилдаанд төдийлөн амжилтгүй, улсынхаа баяр наадамд зодоглосон ч дээгүүр даваанд өгсөж барилдаж чадалгүй өвдөг шороодчихоод байв. Мөн болоогүй төрөлх нутаг Ховд нутгийнхаа хүчтэнүүдтэй "ам мурийж" эв түнжингүй хэсэг явсан. Үүнд дарамт шахалт, үл ойлголцол нөлөөлсөн гэдэг. Магад хүмүүсийн хэлдэгчлэн олны хэл ам ч нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Учир нь морь болоод бөхөд олны хэл ам шууд нөлөөлдөг, хүрдэг муу талтай гэж учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.

Гэсэн ч тэр үүрэхээ үүрч, давахаа давж Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн юм. Энэ өдөр Ховдынхон Монгол даяар Буянт голоо дуулж, О.Хангай аваргын нулимс дуслуулан ярьсан сэтгэлийн үг бөхөд хайртай ард түмэн бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ.

Луу жилийн Цагаан сарын барилдаанд аваргууд түрүүлдэг уламжлалыг О.Хангай үргэлжлүүлэв

Бид цагаан сарын бөхийн барилдааны өмнө бөхийн таамаг бичихдээ, О.Хангай аваргыг түрүүлэх бөхөөр нэрлэж ийн бичиж байв.

Сар шинийн барилдаан үргэлж л шударга, шуурхай болдог тул ард түмэнд дандаа баяр бэлэглэдэг. Тус барилдаан цол олгодоггүй учир бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох гэж үнэн хүчийг үздэг. Тэр ч утгаараа чөлөөтэй, санаснаа хийж барилдсан бөх амжилт гаргах магадлал өсөж, таамаг эвдэгддэг.

Мэдээж хүчний спорт учир хэн эртэй, бяртай, бэлтгэл сайтай нь дээгүүр даваанд үлдэх боломжтой. Энэ бол энгийн, нийтлэг ойлголт. Аль ч спортод энэ онол үйлчилдэг. Тэгвэл бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн барилдаануудад жигд зодоглож, тогтмол дээгүүр сүүлийн даваанд тунаж барилдсан бөхийг цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодрох магадлалтай хэмээн таамаглаж болох үндэслэлтэй. Учир нь дараалсан олон барилдаанд буюу сар бүр зодоглож үзүүр, түрүүнд шалгарч үлдэнэ гэдэг тухайн бөхийг формтой, бэлтгэл сайн, өнгөтэй байгааг илтгэж буй хэлбэр юм.

Албан ёсны барилдаан бүрийг оролцсон бөхчүүдийн хамт даваа бүрээр нь бүртгэдэг Дэвжээ.мн сайтын статистикаас харвал түрүүлж үзүүрлэсэн, идэвхийлэн оролцсон зэрэг үзүүлэлтээрээ Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай тэргүүлж байна. Түүний хувьд улс аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн 14 барилдаанд зодоглохдоо 13 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэжээ. Тодруулбал, тэрбээр

  • 2024.01.20 Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан /Түрүү/
  • 2024.01.13 Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан /Үзүүр/
  • 2023.12.23 Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан /Түрүү/
  • 2023.12.10 Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан, Жанрайсаг бурхны хишиг барилдаан /Түрүү/
  • 2023.11.11 ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.08.01 Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаан /Түрүү/
  • 2023.04.30 Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.04.22 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.03.17 Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаанд тус тус түрүүлсэн байна. Иймд түүнийг сар шинийн барилдаанд мөн өнгөтэй сайхан барилдаж түрүүлнэ хэмээн таамаглаж байна.

-Түүх О.Хангай тэргүүтэй /түрүүлэх магадлалын хувьд/ аваргуудын талд-

Цагаан сарын барилдаан 59 удаа /1963 онд эхэлж, цар тахлаас болоод 2020, 2021 онд өнжсөн/ зохиогдоход 48-д нь аварга буюу хожим аварга цол хүртсэн бөх түрүүлжээ. Яг аварга, даян, дархан аварга цолтой бөх түрүүлсэн тохиолдол 28 байна. Тэгэхээр, түүх энэ удаагийн барилдаанд зодоглож буй Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн гурван аваргын талд байна. Харин энэ гурван аваргаас түрүүлэх хамгийн өндөр боломжтой нь О.Хангай аварга билээ.

Бидний таавар ийнхүү нүдээ олж "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ. Түүнд ирээдүйн цагийг эзэлсэн их аварга болохын ерөөлийг өргөе...

Барилдааны зургууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-02-10 08:13

Өнөөгийн Капит�##�ист Монголд Сэвстэй гүзээ Явдаг жорлон болох бөхчүүд СТА Лам нар байсан цагт хөгжихгүй ээ маангуудаа орчин цагт яьдаг жорлонгоор яах юм тэд баялаг бүлээгчид үү айн

Зочин
Зочин
2024-02-11 00:09
Reply to  зочин

Бөх лам ямар хамаа байна аа улсын хөгжилд

Зочин
Зочин
2024-02-10 15:07

Маш их тэсвэр тэвчээр, хатуужил шүү. Амжилт хүсье

Төв
Төв
2024-02-10 17:58

Цагийг эзлээгүй шүү

Зочин
Зочин
2024-02-10 20:37

Элийрээд л, ирээдүй цагийг эзлэнэ гэж яаж мэдэж байгаа юм бэ, их аварга гэдэг ч сумогийн нэр томьёо байх аа

Dr. Adity
Dr. Adity
2024-02-10 21:01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худ�##�дахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямр�##�ын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр сан�##� болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагд�##�д орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Zochin
Zochin
2024-02-11 00:36

Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойд бас түрүүлсэн дээ

Зочин
Зочин
2024-02-11 10:06

Одоо ч харьж яваа бөх дөө. Юун ирээдүйн цагыг эзлэх вэ?

Зочин
Зочин
2024-02-11 10:20

Хөгширсөөн. Илүү амжилт гарахгүй. Юун уагийг эзлэх

Зочин
Зочин
2024-02-12 00:27

Сайхан хүчтэй бөх байнаа.

Зочин
Зочин
2024-02-12 09:26

2-3 jildee bl baraadah amitan baihgui l bolovuu. Batzii ni l zogsooj chadna busad ni suragguiee

Зочин
Зочин
2024-02-12 12:19

Цагийг эзлэх нь юу юм одоо ганц түрүү бол байгаа. Спорт гэдэг наснаас ш�##�тга�##�на ганц хоёр жилийн дараа доороос шинэ з�##�уу хүчтэн мөргөөд л гараад ирнэ

Irgen
Irgen
2024-02-13 11:08

Өв уламжл�##� аа тээж яваа гэдгээ мартаж болохгүй ес жудагтай байх хэрэгтэй Монгол бөхчүүд ээ

Зочин
Зочин
2024-02-14 10:14

Одоо 33,34хүрсэн хүн цаг эзлэх гэж юу байхав даа Ериөнцийн ба бөхийн үнэнд гүйцэтгээд 1,2жил энэ формоо бариад харина.Доороос 90оны сүүл 2000оны з�##�уучууд түрээд эхэлсэн Батөлзий энэ 2зэрэг бөхөөс тэтгэвэрт гарна.Энэ бол гашуун ч үнэн!!!!!Орхонбаяр тэргүүтэй з�##�уус энэ жилээс наадамаар эвгүйтүүлнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button