Ямаа хүний хоолойг сонсоод сэтгэл хөдлөл нь ямар байгааг мэдэж чаддаг
Ямаа хүний хоолойг сонсоод баяр баясгалантай эсвэл ууртай байгааг нь мэддэг гэж эрдэмтэд хэлжээ. Хүмүүстэй удаан хугацааны турш ойр байсны эцэст ямаа ийм чадвартай болсон гэж судлаачид таамаглаж буй.
Хонконг дахь Сити их сургуулийн амьтны зан байдал судлаач, профессор Алан МакЭллиотийн нэгэн шинэ судалгааг ахалж явуулжээ. Тус судалгаанд янз бүрийн үүлдэр, насны хорин долоон эр, эм ямаа оролцуулсан байна.
Ямаанууд чанга яригчаар дамжуулан “Нааш ир, энийг хардаа хар" өгүүлбэрийг баяр хөөртэй эсвэл ууртай өнгө аястай хоолойгоор сонсгожээ. Ингээд туршиж үзэхэд хоолойн өнгө аяс өөрчлөгдөхөд ямаа чанга яригч руу илүү удаан харж байсан аж.
Профессор МакЭллитоийн өмнө нь ямаа нохой болон адууны адил хүний нүүрний хувирлыг уншиж чаддаг гэдгийг харуулсан судалгаа явуулж байсан юм. Тэрбээр хүний хоолой эдгээр амьтдад хэрхэн нөлөөлдөг гэдгийг цаашид судлах хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ зургийн сайхан авч болоогүй юм байхдаа хэл мэлээ гарагцан байхад нь дарцан байншдээ