Пакистаны сонгууль: Шоронд буй ерөнхий сайд асны холбоотнууд хамгийн их суудал авлаа
Пүрэв гарагт /2024.02.08/ пакистанчууд парламентын сонгуулиа өгсөн. Маргаан дагуулаад байсан тус сонгуульд Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханы холбоотнууд хамгийн их суудал авчээ.
Ханы Техрик и Инсаф намын гишүүн байсан ч дарамт, шахалтын улмаас бие даан нэр дэвшсэн 96 хүн парламентын суудлыг авч чадсан юм. Харин Ханы өрсөлдөгч гэгддэг Наваз Шарифын Пакистаны Лалын Холбоо (PMLN) нам 69 суудал, Пакисатны Ардын Нам 51 (PPP) суудал авсан тул 22 суудал үлдсэн байна.
Тус улсын парламент 169 суудалтай тул үлдсэн бүх суудлыг аль нэг нам авсан ч засгийн газар үүсгэх тооны гишүүнд хүрэхгүй юм. Өнгөрсөн наймдугаар сараас хойш шоронд буй Хан хиймэл оюун ухаанаар өөрийг нь хуулбарласан дүрс бичгээр дамжуулан ялалт байгуулснаа зарлажээ.
Хан шоронд хоригдсон цагаасаа хойш хиймэл оюун ухаанаар бүтээсэн “deep fake” бичлэгүүдээр дамжуулж дэмжигчдэдээ үг хэлсээр ирсэн байна. “PMLN” намын Шариф мөн ялалт байгууллаа гэж мэдэгдсэн ч нам нь засгийн газар үүсгэх тооны суудалгүй тул эвслийн засгийн газар үүсгэх зорьж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.