ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин гурван хүнтэй өрсөлдөнө

Гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан хэмээн ТАСС агентлаг ням гарагт /2024.02.11/ мэдээлэв.
Сонгуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гурван өөр нэр дэвшигчтэй өрсөлдөх болжээ. Шинжээчид сонгууль ямар нэгэн өрсөлдөөнгүй явагдаж, Путин ялалт байгуулна гэж таамаглаж байгаа юм.
Путинтэй “өрсөлдөх” нэр дэвшигчид гурвуулаа Украины дайныг дэмждэг. Харин дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн Борис Надеждиныг ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо пүрэв гарагт /2024.02.08/ нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулахад алдаа дутагдал илрүүлсэн гэх шалтгаанаар түдгэлзүүлжээ.
СЕХ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Думын дэд дарга Владислав Даваков, Либерал Ардчилсан намын дарга Леонид Слуцкий, Коммунист намын Николай Харитонов нарыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос удахгүй
Амар юм бна дө, дарангуйлагч өөрөө сонгуулийн менежерээ хийгээд дураараа зохион байгуулах юм бна.