Гадаад мэдээДЭЛХИЙ

19 настай Хятад тамирчин Усанд сэлэлтийн ДАШТ-д рекорд тогтоолоо

Усан спортын ДАШТ өнгөрсөн баасан гарагт /2024.02.09/ Катарын нийслэл Дохад эхэлжээ. Ням гарагт /2024.02.11/ болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн багийн чөлөөлт сэлэлтийн төрөлд Пан Жанлэ гараанд сэлсэн байна.

Тэрбээр 100 метрийг хамгийн хурдан буюу 46.80 секундэд сэлж рекорд тогтоожээ. Өмнө нь тус рекордыг Румын тамирчин Дэвид Поповичи 46.86 секундээр эзэмшдэг байсан юм.

Пан Жанлэ рекорд тогтоосныхоо дараа “Дэлхийн рекордыг шинэчилсэн нь аяндаа тохиолдсон зүйл. Одоо миний зорилго бол илүү хурдан сэлэх. Би цагаа хараад шокт орсон.Рекорд эвдэнэ гэж бодоогүй. 2024 оны Парисын олимпод рекорд эвдэх оролдлого хийнэ гэж төлөвлөж байсан. Рекорд тогтоож чадсан нь миний хувьд нэр төрийн хэрэг, залуу тамирчид бас надад ч гэсэн урам өгсөн зүйл боллоо. Өнөөдрийн цагаа эвдэж чадна гэж бодож байна” хэмээжээ.

Пан нь тус төрөлд рекорд тогтоосон анхны Хятад тамирчин. Усан спортын түүхэнд зөвхөн таван хүн л 47 секундийн дотор 100 метр чөлөөт сэлэлтээр туулсан байдаг.

Тэрбээр нэгэн Хятад хэвлэлийн агентлагт хэлэхдээ сэлэх үедээ бага зэрэг халуунтай байсан гэсэн бөгөөд дасгалжуулагчдаа хандаж илүү хурдан сэлж чадаж магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button