Гадаад мэдээДЭЛХИЙ

Индонезын дарангуйлагч агсан хиймэл оюун ухаанаар дахин “амилав”

1967-гоос 1998 оны хооронд Индонезыг Сухарто нэртэй улс төрч төмөр нударгаар удирдаж байжээ. Олон улсын ажигчлагчид түүнийг ард түмнээ цэргийн хүчээр дарангуйлсан гэж үздэг юм.

Тэгвэл Сухарто агсан хиймэл оюун ухааны тусламжтай дахин “амилж” сонгуульд санал өгөх хүмүүст хандан үг хэлсэн байна. Тус бичлэгт “Би Индонезын хоёр дахь Ерөнхийлөгч Сухарто байна” гэж хэлжээ.

Индонезууд лхагва гарагт /2024.02.14/ ерөнхийлөгч, парламентын гишүүдээ сонгох саналаа өгнө. Тус сонгуульд өрсөлдөж буй Индонезын хамгийн том болон анхны намуудын нэг болох Голкар намын дэд дарга Эрвин Акса “Ирэх сонгуульд бидний санал хэр чухал болохыг харуулахын тулд энэ бичлэгийг хйисэн” гэсэн байна.

Сухарто, зургйин эх сурвалж: Nikkei Asia

Голкар намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нэр дэвшүүлээгүй ч Сухартогийн үед армийн генералаар ажиллаж байсан Прабово Субиантог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Амьсгал хураасан хүнийг “deep fake”-ээр нүүр, хоолойг нь хувилан улс төрийн суртал ухуулгын төлөө ашигласныг олон хүн шүүмжилсэн байна. Нэг хүн Твиттер дээр “Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ийм л байна. Амьсгал хураасан дарангуйлагчдыг амилуулж, санал өгөх хүмүүсийг хууран мэхлэх, айлгаж байна” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Нас барсан хүмүүсээр “deepfake” хийх нь ёс зүйн хувьд зөвшөөрөгдсөн асуудал болчихсон юм уу? Ёс суртахууны хувьд маш буруу санагдаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button