УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа оюуны өмчийг хүндэтгэхийг уриалав

Энэ сарын эхээр зохиогчийн эрхтэй холбоотой асуудал сөхөгдөж, ая зохиогч Өөжгий хэд хэдэн дуучдад өгсөн уран бүтээлийнхээ дуулах эрхийг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Монгол Улс 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталж байсан.

Тэгвэл хууль тогтоох байгууллагаас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа зохиогчийн эрхийг хүндэтгэж, хамгаалах санал санаачилга гаргажээ.

Гишүүний хувьд уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нараа өөрсдийн нь шинэчлэн найруулж дуулсан "Цагаан сар" дууг мэндчилгээндээ ашиглаж байх зөвшөөрлийг авсан байна.

Энэ талаар тэрбээр нийгмийн сүлжээндээ "Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй авьяаслаг гэр бүл уран бүтээлчид Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нараас Монгол ардын дуу "ЦАГААН САР" дууг шинэчлэн найруулан дуулснаар нь мэндчилгээндээ оруулахдаа зөвшөөрөл авлаа. Оюуны өмчийг хүндэтгэж дээдэлцгээе" гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button