Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Валентины баярыг жигтэй хачнаар тэмдэглэдэг орнууд

Валентины баяр өнөөдөр тохиож байна. Энэ баярыг дэлхий улс орнууд өөр өөр байдлаар тэмдэглэн өнгөрөөдөг. Хэрхэн тэмдэглэдэг вэ гэвэл…

Герман

Германд зүрхний хэлбэртэй бус гахайн хэлбэртэй зүйл бэлэглэдэг байна. Учир нь гахай хүсэл тачаал болон хайрыг бэлгэддэг. Ийм учраас гахайн баримал, чихмэл тоглоом гэх мэт зүйлс өгөх нь түгээмэл үзэгдэл аж. Үүнээс гадна бусад улсын адилаар цэцэг, шоколад өгч солилцдог юм.

Япон

Ихэнх улсуудад Валентины баяраар эрэгтэйчүүд нь эмэгтэйдээ бэлэг өгдөг билээ.Харин Японд эмэгтэйчүүд нь эрчүүддээ шоколад өгдөг байна. Валентины өдрөөр Япон эмэгтэйчүүд хонмэй-чоко эсвэл гири-чоко нэртэй хоёр төрлийн шоколад сонгодог. Хонмэй-чоког найз залуу эсвэл нөхөртөө, гири-чоког эрэгтэй найздаа өгдөг байна.

Итали

Италичууд өнөөдөр “La Fiesta Degli Innamorati” баярыг эмэгтэйчүүд болон гэрлэлтийн дарь эх Юуног хүндэтгэн тэмдэглэдэг. Тус улсын Верона хотод Валентины өдрийг дөрвөн өдөр дамнан тэмдэглэдэг байна. Баярын хугацаанд Верона хотод хэд хэдэн үнэгүй тоглолт болдог аж.

Финланд

Финландад Валентины өдрөөр зөвхөн хосуудад зориулсан баяр болдоггүй. Харин “Ystävänpäivä” нэртэй баярыг тэмдэглэдэг байна. “Ystävänpäivä” нь “Нөхөрлөлийн өдөр” гэсэн утгатай үг юм. Нөхөрлөлийн өдрөөр найз нөхөд, хайртай ойр дотнын хүмүүстээ бяцхан бэлэг, дурсгалын зүйлс өгдөг байна.

Тэгвэл одоо улс орнуудын онцлог уламжлал бус өнөөдөр гадаадад болох буй хачирхалтай үйл явдлуудыг харцгаая.

Эксийнхээ зураг руу сүх шидэх эвент

Их Британийн Дурхам бүсэд үйл ажиллагаа явуулдаг “The Axe House” нэртэй сүх шидэлтийн газар Валентины баярыг тохиолдуулан “Axe the Ex” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Тус эвентэд оролцохыг хүссэн хүмүүс 22 фунт төлөөд хана дээр экс найз залуу эсвэл охиныхоо зургийг нааж сүх шидэж болох аж. Дан ганц сүхнээс гадна нинжагийн од, хутга гэх мэт 18 зүйлээс сонгон шидэж болно.

Зургийн эх сурвалж: Yahoo News

“The Axe House”-ын менежер Крис Тингл “Хүн болгон Валентины баярыг шоколад, лаа бас бус хөвсгөр зүйлтэй тэмдэглэхийг хүснэ гэж юу байхав. Зарим хүмүүс ганц бие эсвэл найзуудтайгаа өнгөрөөхөөр төлөвлөсөн байж болно. Тэгвэл бид сэтгэлээ унаж магадгүй ганц бие хүмүүст зориулж инээд хөөрөөр дүүрэн байх эветнийг санал болгож байна” хэмээжээ.

Зургийн эх сурвалж: Yahoo News

Оролцогчид юм шидэхийг хүсэж буй хүнийхээ зургийг өөрсдөө авчирч эсвэл урьдчилж явуулан хэвлүүлж болох аж. 

Олон нийтийг хамарсан үнэгүй хуримын ёслол

АНУ-ын Жоржиа мужийн Фултон бүсийн захиргаа өнөөдөр олон нийтийг хамарсан хуримын ёслол үнэ төлбөргүй явуулах юм. Тус бүсийн ерөнхий шүүгч Кени Жонсон болон бусад шүүгчдээс бүрдсэн баг 09:00 минутаас 16:00 минутийн хооронд шүүхийн танхимд хуримын ёслол үнэ төлбөргүй хийж өгөх болжээ.

Зурийн эх сурвалж: Fox TV

Шүүгч Жонсон “Гэгээн Валентины өдөр бол хосуудын хувьд онцгой баяр гэдгийг бид мэднэ. Дээд болон мужийн шүүхийн шүүгч нартай хамтран ажилласны үр дүнд Фултон бүсийн олон иргэд шүүхийн ордонд хуримын ёслол үнэ төлбөргүй хийх боломжтой боллоо” гэсэн байна.

Энэ арга хэмжээнд оролцохыг хүсэж буй хосууд Фултон бүсийн гэрлэлтийн гэрчилгээг өмчлөлийн шүүхээс авах ёстой аж. Хуримын ёслолд цаг товлох хэрэггүй бөгөөд хос бүр 6 хүртэлх зочдыг биеэр хүрэлцэн ирэхийг урьж болох юм.

Үүнтэй ижил Валентинаар захиргаанаас үнэгүй хуримын ёслол хийж өгдөг хэд хэдэн улс бий. Тухайлбал Филиппин олон зуун хосуудад засгийн газраас үнэгүй хурим зохион байгуулж өгдөг байна.

Филиппинд 2015 оны Валентины баярыг тохиолдуулан 700 гаруй хос засгийн газраас зохион байгуулсан хуримын ёслолд оролцжээ.

Жоомонд эксийнхээ нэрийг өгөх эвент

АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотод үйл ажиллагаа явуулдаг амьтны хүрээлэн “Cry Me a Cockroach” нэртэй жоомонд эксийнхээ нэрийг өгөх эвен зохион байгуулж байгаа юм.

Жил бүр зохион байгуулдаг тус эвент нь амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаанд туслах санхүүжилт босгон зорилготой. Эвентэд оролцохыг хүссэн хүмүүс 10 ам.доллар хандивлаад хүссэн нэрээ өгч болно.

Зургийн эх сурвалж: San Antonio Zoo

Хандив өгсөн хүмүүс цахим өргөмжлөл хүлээн авах юм. Мөн тэдний экс найз охин эсвэл залууст өөрийнх нь нэрээр жоом нэрлэгдсэн гэдгийг баталсан өргөмжлөл цахимаар илгээх аж.

Үүнээс гадна Бронкс, Эль Пасо, Брүксфильд болон Торонто хотын амьтны хүрээлэнгүүд ч гэсэн жоомонд хэн нэгний нэрийг өгөх үйлчилгээ үзүүлдэг байна. Брүксфильдийн амьтны хүрээлэн өнөөдөр жоомны нэрсийг самбар дээр жагсаан хэвлэж тавих юм.

Эх сурвалж: Today.com, CBS News, Yahoo News,

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол
2024-02-14 13:00

Үхсэн европ ламын өдрийг үхсэндээ тэмдэглэдэг бнаа

Холбоотой мэдээ

Back to top button