Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Япон эмэгтэйчүүд Валентинаар өөрсдөдөө шоколад авах нь ихэсжээ

Интагэ нэртэй фирмийн явуулсан санал асуулгаар Валентины баяраар өөртөө шоколад худалдаж авахаар төлөвлөж буй Япон эмэгтэйчүүд хайртай залуудаа шоколад авч өгөхөөр төлөвлөж буй эмэгтэйчүүдээс гурав дахин их байгааг тодруулжээ.

Асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 21.7 хувь нь өөрсдөдөө шоколад авна гэж хариулсан байна. Харин 6.38 хувь нь хайртай залуудаа шоколад бэлэглэнэ гэсэн юм. Өнгөрсөн жил өөртөө шоколад авна гэсэн эмэгтэйчүүдийн тоо хайртай залуудаа авч өгөхөөр төлөвлөж буй эмэгтэйчүүдээс 1.7 дахин их байсан. Харин энэ жил тус тоо 3.44 дахин болж нэмэгдсэн аж.

Японд эмэгтэйчүүд нь эрчүүддээ шоколад өгдөг юм. Валентины өдрөөр Япон эмэгтэйчүүд хонмэй-чоко эсвэл гири-чоко нэртэй хоёр төрлийн шоколад сонгодог. Хонмэй-чоког найз залуу эсвэл нөхөртөө, гири-чоког эрэгтэй найздаа өгдөг байна.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 44.7 хувь нь гэр бүлийнхээ хүмүүст шоколад авна гэж хариулжээ. Мөн оролцогчдын 82.2 хувь нь хамт ажилладаг эрэгтэйчүүддээ гири-чоко өгөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Интагэ фирмийн албан тушаалтан “Валентины баярыг олон янзаар тэмдэглэдэг болсон илүү олон хүн өөртөө шоколад эсвэл амттан авч байна” гэжээ.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-02-14 14:40

охид,бүсгүйчүүд хайртай з�##�уудаа шоколад бэлэглэдэг гэж сонссон.Япончууд мундаг,зөв л тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button