Нийгэм мэдээ

ГССҮТ: Галд өртөн эмчлүүлж байсан нэг иргэн битүүний өдөр нас барсан

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан.

Уг ослын улмаас 14 иргэн ГССҮТ-д хандсаны 4 нь тухайн үед эмчилгээ хийлгээд буцсан. Харин зургаан иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм.

Тэгвэл эдгээр хүмүүсийн биеийн байдлыг өнөөдөр /2024.02.14/ тодруулахад, “Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан зургаан иргэний хоёр нь ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр /2024.02.09/ нэг иргэн нас барсан. Одоо тухайн ослоос гэмтсэн хүн эмнэлэгт байхгүй” гэсэн тайлбар мэдээллийг бидэнд өглөө. 

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button