Гадаад мэдээДЭЛХИЙ

Metro UK: Монголын Ерөнхийлөгч асан Путинд түүхийн хичээл заав

Их Британийн “Metro” агентлаг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээний талаар нийтлэл бичсэнийг орчуулж хүргэе.

Монголын Улсын Ерөнхийлөгч асан шинэ ажил хийж эхэлсэн нь түүхийн багш бололтой. Харин түүний анхны сурагч нь Владимир Путин.

Багш хийх хэцүү ажил л даа гэхдээ Путин Такер Карлсонд ярилцлага өгөхдөө Зүүн Европын түүхийн талаар ярьсны дараа хэн нэгэн түүнд хичээл заах хэрэгтэй байв. “Fox News” агентлагийн сэтгүүлч асан Карлсонтой ярилцахдаа Путин Украины газар нутгийг цус урсган авах гэсэн явдлаа зөвтгөх гэж оролдсон.

Түүнд хичээл заах гэсэн улс төрч Ц.Элбэгдорж нэгэн газрын зураг нийтэлж, түүхээс улбаалан орчин үед газар нутаг эзэлж авах гэж байгаа бол хэр их зүйл алдах боломжтойг нь Путинд харуулжээ.

Ц.Элбэгдорж X платформ дээр “Путиний ярилцлагын дараа би Монгол Улсын түүхэн газрын зургийг оллоо. Гэхдээ битгий санаа зов, бид энх тайван улс” гэж бичсэн байна. Тус газрын зураг дээр Монголын эзэнт гүрний улмаас газар нутаг нь одоогийнхтой харьцуулахад жижгэрсэн Орос улс харагдана.Нэгэн цагт Чингис хааны сүр жавхлант засаглалын дор энэ эзэнт гүрэн орчин үеийн Хятад, түүнчлэн Еврази мөн Украины ихэнх хэсгийг хамардаг байв. 

Зургийн эх сурвалж: Metro UK

Ц.Элбэгдорж нь 2009-өөс 2017 оны хооронд Монголын Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр Путинтэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд дайн хийсэн шалтгаан нь түүхээс улбаатай бус ардчилсан Украины үзүүлж буй аюулаас болсон гэж хэлжээ.

Мөн Ц.Элбэгдорж өмнө нь өгсөн ярилцлагууддаа Путинийг нарцисист, эрх чөлөөт Украинаас айдаг хэмээж байсан юм. Тэрбээр өнгөрсөн жил “Путин эрх чөлөөг тэвчдэггүй гэдгийг би мэднэ. Би түүнтэй олон удаа уулзаж байсан. Тэр өөр байдал, өрсөлдөөнөөс айдаг. Тэр эрх чөлөөт Украинаас айж байгаа. Нарцисист учраас түүний хувьд хөрш орон нь илүү амжилттай, цэцэглэн хөгжиж болохгүй. Эрх чөлөөтэй, ардчилсан Украин нь түүний дэглэмд ноцтой аюул учруулж болзошгүй” гэж хэлсэн байна.

Ц.Элбэгдоржийн нийтэлсэн газрын зураг нь мөн БНХАУ Тайванийг авах эрхгүй гэдгийг Ши Жиньпинд харууллаа.

 Эх сурвалж: Metro UK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button