Нийгэм мэдээ
6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт сураггүй болжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын чиглэлд явсан “Subaru forester” машинтай хоёр хүн сураггүй болжээ.
Тэд энэ сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчимд Гурвансайхан сумаас гарч, 22:00 цагийн үед Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна. Тэд гэр бүлийн хоёр бөгөөд эхнэр нь зургаан сартай жирэмсэн аж.
Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Холбоотой мэдээллийг Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсанд өгнө үү.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам мэдэхгүй нутаг усны баримжаагаа мэдэхгүй бж заавал цасан шуурганаар хол замд явж яахгээд бдг юм болоо одооны залуус салхи татуулж давхиад бдг болохоос зам харгуй уул усны нэр огтоос мэдэхгүйшд айлын охиныг авч явөад яажийгн бэ
Яая гэхэв, өнөөгийн монгол хүн ийм л бна !
Гурвансайхан сумаас Баянжаргалан сум орох гэж явсан юм бол хаа хамаагүй Их газрын чулууны баруун хойно байгаа айлд очсон гэхээр баримжаагүй төөрсөн байна даа. Айлд очсон байж харанауй болж байхад явдаг нь ч юу билээ.