Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн ярилцлага

Б.Батбаатар: МАН, АН-аас бусад 35 нам нэгдвэл Засгийн газар ч байгуулж чадна

Монгол Улс 2012 оны сонгуулийг анх удаа холимог хэлбэрээр явуулахдаа 11 улс төрийн нам, 2 эвсэл орсноос өрсөлдөөн ердөө 3-4 нам, эвсэл дунд л өрнөсөн байдаг. Тиймээс ч УИХ-ын 2024 оны холимог хэлбэрээр явагдах сонгуульд томоохон улс төрийн намуудын эсрэг жижиг намууд эвсэж орохыг чухалчилж буй. Энэ агуулгаар “Иргэний зориг ногоон нам”-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.

-ИЗНН хувь хүний халаасны эсвэл мөнгөтэй компанийн нам биш. Өмчлөгдөөгүй нам-

-Та хамгийн сүүлд богино хэвлэлийн хурал хийж, улстөрийн 35 намд хандан уриалга гаргасан. Хэвлэлийн хурал хэт богино байсан учраас уриалгын агуулгыг жаахан дэлгэрүүлж асууя?

-Та бүхэн мэдэж байгаа байх. Ерөөсөө ганцхан өгүүлбэр хэлсэн. “Надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг чин сэтгэлээсээ гуйж байна. Монгол Улсын иргэн Батын Батбаатар” гэсэн. Улс орноо өөрчилье, Монголоо гэсэн чин сэтгэлтэйгээр нэгдээд үзээч ээ. Төсөөлөөд бодооч ээ. Ингэж л уриалсан, гуйсан. Энэхүү уриалгаа намынхаа сар шинийн золголт дээр гишүүддээ тайлбарлаж өглөө. Намын улстөрийн зөвлөл албан ёсны шийдвэр гаргана.

-Намуудаас нааштай хариу ирэв үү?

-20 гаруй намтай холбогдож ярьсан. Сар шинийн баярын өмнө заримтай нь уулзсан. Заримтай нь ярилцаж байгаа. Цөөхөн хэдэн намын хаяг, байршил, утас олдохгүй байна. Мэдээж намын дарга нар нь шууд шийдвэр гаргахгүй. Дотоод дүрэм, журмын хүрээнд ярилцаж байж шийдэх байх. Нааштай хандаж байгаа намууд бий.

-ИЗНН үүсгэн байгуулагдаад 23 жил болчихсон байна. Чамгүй хугацаа. Улстөрийн намуудын дөрөвт бичигддэг. Энэ утгаараа намуудаас гуйх, эвсэх шаардлага бий юу?

-Нэг ялгааг анзаарах хэрэгтэй. ИЗНН гуйгаагүй. Иргэн Б.Батбаатар гэдэг хүний гуйлт. Энэхүү гуйлтаа намынхаа журмын нөхдөд ч тавьсан. Ялгаа нь энэ.

-2012 онд УИХ-д хоёр суудалтай байснаас хойш таг чиг болсоор удлаа. Гуравт эрэмбэлэгдэж байгаад дөрөвт бичигддэг болсон?

-Өнгөрсөн 24 жилийн 16-д нь парламентад суудалтай, Засгийн газарт оролцоотой явсан. УДШ-ийн бүртгэл дээр манай нам дөрөвт эрэмбэлэгддэг. Гуравт нь Монголын ногоон нам бий. ИЗНН 2000 онд байгуулагдаад 24 жил болж байна. Энэ хугацаанд ИЗНН-тай бараг арав гаруй нам нэгдсэн. Одоогоос арав гаруй жилийн өмнө Дангаасүрэнгийн Энхбат Монголын ногоон намын дарга байх үедээ ИЗНН-тай нэгдэж байсан. Тухайн үед жагсаалтын гуравт бичигдэж байлаа. Улстөрийн намынхаа институтийг харьцангуй хадгалж яваа нам. Ямар нэгэн хувь хүний халаасны, мөнгөтэй компанийн нам биш. Өмчлөгдөөгүй нам. Утга учир, институтээ олчихсон.

-2016 оны сонгуулиас хойш зовлон үзсэн нам гэчихвэл дургүйцэх үү?

-Сүүлийн долоон жил нэлээд зовлон үзсэн нам. 2016 онд АН-ын даргаас болд дөрвөн нам УИХ-ын сонгуульд ороогүй байдаг юм. ХҮН, МҮАН, Эх орон, ИЗНН. Яг адилхан бичиг өгсөн чинь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж аваагүй. Сонгуульд ороогүй. Тухайн үед ХҮН бие дааж нэр дэвших замаар явсан. Бид шүүхийн замаар “Нэр дэвших эрхээ олж авна” гээд явсан түүхтэй. Харамсалтай нь УДШ-ийн шийдвэр гарахад манай намаас бусад нь нэр дэвшигчдээ тодруулаад, мөрийн хөтөлбөрөө боловсруулаад, сурталчилгааны материалуудаа тараагаад, баазаа бэлдчихсэн байсан.

Шүүхээс нааштай шийдвэр гарна гэдгийг таашгүй учраас зарим нь өөр намд элсэх, бие дааж нэр дэвших замаар явсан. Энэ нь манай намд хүнд цохилт өгсөн. Намын биш тухайн үеийн эрх баригчдын тоглоомыг ИЗНН дааж чадаагүй. 2020 оны сонгуульд “Та бидний эвсэл” дор оролцсон. Аль аль нь амжилттай болж чадаагүй өнөөдрийн нөхцөл байдалтай байна.

-Монголын улстөрд С.Оюун гишүүнийг ороод ирээсэй гэж боддог. Урилга өгсөн-

-Монголын ногоон нам шиг улстөрийн нүүдэл хийж, эвсэл байгуулах, Н.Номтойбаяр шиг дүр гаргаж ирэх бодол бий юу?

-Улстөрийн бүх намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөр боловсруулах хуультай. Түүгээр дангаараа орох уу, эвсэл байгуулах уу гэдэг шийд гарах учиртай. Энэ бол нээлттэй. Миний хувь хүний хүсэл бүгдээрээ эвсэх. Олуулаа болъё, нэгдэе.

Одоогоор мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж байна. Бидний мөрийн хөтөлбөр бидний дүр байх болно гэдэгт хувьдаа найдаж байна. Авлигаас ангид Монгол Улсыг байгуулах мөрийн хөтөлбөр байх болно. Эрх чөлөөг хадгалах, хамгаалах суурь ойлголтыг бий болгох болно.

-Компанийн нам биш гэснээс та намын дарга болохдоо “Нэг хүний цүнхний болоод мөнгөний нам болгохгүй” гэж хэлж байсан юм билээ.

-Тэгсэн. МАН-ыг хилийн цаана байгуулж байсан гэдэг. Баабар саяхан “АН-ыг МАХН байгуулсан” гэж хэлсэн байдаг. Харин ИЗНН органикаараа буюу өөрийнхөөрөө. Тухайн үеийн улс орны улстөр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд суурилж төрөн гарсан. Нэг компанийн захирлын өрөөнд төрөөгүй. Санжаасүрэнгийн Зориг хэмээх ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг хүнд алуулсан хийгээд эдийн засаг хэцүү үед төрж гарсан. Сая арванхоёрдугаар сард бид хуралдаад, намын дүрэм журамдаа нэлээд өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр ИЗНН ард түмний нам, иргэний тайз болсон. ИЗНН-ын бүх хаалга, цонхыг нээчихсэн. Хэн ч орж ирж болно.

Мөн ИЗНН байгаль ногоон орчныг бодлогын хэмжээнд гаргаж ирсэн. Тухайлбал, намын дарга асан С.Оюун Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад Байгаль орчин ногоон хөгжлийн яам нэртэй болгож, ГХЯ, БХЯ, СЯ гэсэн үндсэн чиглэлийн гурван яаман дээр БОНХЯ-ыг нэмсэн түүхтэй. Одоо бол ногоон гэдэг үг нь орхигдож, байгаль орчны чиглэлд дорвитой анхаарахаа болиод байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам болж хувирлаа.

-Сайд асан С.Оюун нэгэн үе танай намыг удирдаж явсан. Одоо оролцоо бий юу?

-С.Оюун дарга одоо дэлхийн хүн болсон. Нэг ч гэсэн монгол хүн дэлхийд гарч буйд хувьдаа баярладаг. Бахархдаг. Олон улсын байгууллагад ажиллаж буй статус нь аль нэг намын гишүүнчлэлтэй байхыг хориглодог юм билээ. Энэ утгаараа намын гишүүнчлэлээс түдгэлзэж, чөлөөлөгдсөн. Хувь хүнийхээ хувьд харилцаатай байж, санал бодлоо чөлөөтэй солилцдог. Болж өгвөл Монголын улстөрд С.Оюун гишүүнийг ороод ирээсэй гэж боддог. Саяхан БНСУ-д очихдоо уулзаад урилгаа өгсөн. Түүн шиг эмэгтэй улстөрч ороод ирвэл ИЗНН-ын даргын хувьд хүлээж авна.

-Урилгын тань хариуг өгөв үү?

-Өгөх байх аа.

-Эрх баригчдын тогтоосон тоглоомын дүрэм хэдий ч, 35 нам нэгдэж чадвал Засгийн газар ч байгуулж чадна-

-Томсгосон тойрог танайх шиг намуудад хэр ашигтай гэж бодож байна вэ?

-Тоглоомын дүрмийг зохиогч нь эрх баригчид. Мэдээж маш олон тоо бодож байж гаргасан байх. Тэдэнд ойрхон, сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид аль ч нөхцөлд зорилго, мөрөөдлийнхөө төлөө алхах ёстой. Шүүмжлэх зүйл маш олон байна. Эрх баригч, хууль тогтоогчдын хийж буй тоглоомын дүрэм дээр 35-уулаа нэгдвэл маш том гарц болно. Үнэхээр 35 нам нэгдэж чадвал Засгийн газар ч байгуулж чадна. Том олонлог дээр очих нь зөв. Цөөнх дотроос асуудлаа олж авдаг биш том олонлог буюу ард түмэндээ очдог байх. Энэ утгаараа томсгосон тойрог зөв. Сурталчилгааны хугацаа 16-хан хоног байгаа нь харамсалтай.

-УИХ-ын гишүүд, сайд нар сая “Улсын аварга малчин”-ы шагнал булаацалдаж өвөртлөөд гүйцгээлээ. Харин шинэ тутам гарч ирэх залуучууд болон бусад жижиг намуудын хувьд харамсалтай л юм?

-Бусад улс орнууд шиг 45 бүр 60 хоног тавьж өгдөг. Сонгогчдод зөв сонголт хийх боломжийг нь бүрдүүлж байгаа нь тэр шүү дээ. Шинэ залуучууд, жижиг намууд 16-хан хоногт багтаж сурталчилгаагаа хийнэ гэдэг амаргүй, хэцүү зүйл. Хэцүү гээд хойш суугаад байвал хэзээ урагшаа ахихав. Байнгын оролдох, хөдөлмөрлөх, зүтгэх шаардлага бидэнд тулгарч байна.

“Улсын аварга малчин” тараахаас гадна парламентад суудалтай улстөрийн гурван нам эдийн засгийн бүсчилсэн хөгжил форум хийлээ. Зөв. Гэхдээ хийж буй акц, ярьж буй асуудал, оролцогчид нь гурван намын сонгуулийн ажил л байв. Улсаараа харлаа. Бидэнд ч бас бодол бий.

-Богино зайны поп улстөр хийх биш тодорхой бодлого гаргаж нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж чадсан нам л УИХ-д суудал авч чадахаар байна. Та ямар бодлогоор ажиллах вэ?

-Гурван А, гурван Б гэдэг бодлогыг ИЗНН монголд гаргаж тавьж байсан. Авлигын эсрэг хуулийг ч хамгийн анх санаачлан УИХ-д оруулж байлаа. Авлига байсан цагт улс эх орны хөгжлийн тухай яриад ч нэмэргүй гэдгийг бүгдээрээ ойлгочихсон. Тэгэхээр “Авлигагүй, ажилгүйдэлгүй, архидалтгүй, боловсролтой Монгол болъё” гэдгийг ИЗНН гаргаж байлаа. Бидний энэ байр суурь хэвээрээ. Ардчиллын мөн чанар, хүний эрх чөлөөний суурь ойлголтуудыг гуйвшгүйгээр тээж яваа нам гэж би хувьдаа боддог. Зарим намууд том, жижиг гэлтгүй хувьчлагдаж байна.

Тиймээс зам гаргаад л урагшаа явах хэрэгтэй.

-“Намын тавиул”-аас болж энэ олон хулгай, авлига, хүнд суртал, чирэгдэл үүсдэг-

-Таны ард боловсон хүчин бий юу?

-ИЗНН боловсон хүчин сайтай шүү. Жишээ нь, нэг суманд яваад очиход 23 багш элсэж орж байсан түүх бий. Хот хөдөөгүй л сургуулийн багш, эрдэмтэд, судлаачид гишүүнээр элссэн. Нэгт, суурь боловсон хүчний хувьд хангалттай. Хоёрт, намуудад боловсон хүчин байна, байхгүй. Засаг барьж чадах юм уу, үгүй юм уу гэдэг. Үгүй ээ. Намууд эхлээд улстөрийн бодлогоо боловсруулчих. Хамгийн чадалтай чансаатай, туршлагатай ахмад үе, ид ажиллаж байгаа дунд үе, ирж яваа залуу үеэ засаг төр лүү оруулах үүд хаалгыг нь нээж өгөх нь чухал. Тэгэхгүйгээр, “боловсон хүчинтэй нам” гэж тунхаглачхаад зөвхөн намын гишүүнээ төрийн байгууллагад, засгийн эрхэнд томилдог. Газрын, хэлтсийн, улсын үйлдвэрийн газар чихдэг. Яг мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучууд ахлах мэргэжилтнээс дээшээ гардаггүй шүү дээ. Ахлах мэргэжилтнээс дээшээ “намын тавиул” байж байдаг. Тиймээс л энэ олон хулгай, авлига, хүнд суртал, чирэгдэл үүсдэг.

Намын тавиулуудыг солих ёстой байхгүй юу. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг намаасаа биш ард түмнээсээ хайдаг болж хувирах ёстой. Ялангуяа эрх барьж буй нам. Намын боловсон хүчин дээр зөрөлддөг зүйл энэ.

-Намын дэргэд лобби бүлэг, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой байх боломжийг саяхан нээсэн бололтой. Лобби бүлэгтэй болж амжив уу?

-Арванхоёрдугаар сарын 09-нд намын үндэсний хороо хуралдаад дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Дүрэмд бусад намуудад байхгүй нэг чухал өөрчлөлт орсон. Намын дэргэд насаар, хүйсээр ялгаварлаагүй мэргэжлийн холбоодтой болох зорилготой. Мэргэжилтнүүдийн олж харсан зүйл намын бодлого болох учиртай.

Өөрөөр хэлбэл том намууд дэргэдээ залуучуудын, ахмадуудын, эмэгтэйчүүдийн гэхчлэн ялгамжилсан байгууллагуудтай. Энэ нь нэг талаараа расист хандлага.

-Мэдээж мөнгөтэй намуудын, хөрөнгөтэй хүмүүсийн тулаан болдог болчхоод байгаа нь хууц биш. Танайх нэр дэвшигчиддээ мөнгөний босго тавих уу?

-Одоогоор тавьсан босго алга. Мөнгөний хамаарлаас машид бага байхыг эрмэлзэж байгаа. Огт мөнгөгүй оролцоно гэдэг худал. Хэцүү. Ядаж туг далбаагаа хийлгэх, сониноо хэвлүүлэх, хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээллээ цацах шаардлага бий. Аль болох мөнгөний хамаарлаар шийдэхгүй байх гэдэг байр суурин дээрээ бат зогсоно.

-“Эх орон гэх бодолтой иргэн бүр төрийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшээчээ” гэх уриалсан-

-Намууд жагсаалтаараа ямар хүмүүсийг оруулж ирэх вэ гэдэг нь анхаарал татах сэдвийн нэг. Залуучуудыг нэр дэвшүүлэх орон зай танайд бий юу, хэр гаргаж өгөх вэ?

-Бид залуусыг ороод ирээсэй гэж хүсэж байна. 24-30 насны залуус бидний нэг хэсэг байгаасай. Энэ чиглэлд янз бүрээр ярилцаж байна. Жагсаалтын 48 хүнээ залуучуудаар бүрдүүлчихвэл яасан юм ч гэдэг санаа гарсан. Хүн бүрд таалагдах туйлын санаа гэж байхгүй. Алтан дунджыг барихыг л хичээнэ. Шинэ жилийн мэндчилгээндээ “Олон түмний нам, ард түмний тайз нь байх болно. Эх орон гэж бодож байгаа иргэн бүр төрийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшээчээ” гэх уриалгыг дэвшүүлсэн. Харьцангуй залуу нэр дэвшигчидтэй байх болно.

-Энэ жилийн сонгуульд залуусын төлөөлөл голлох оролцоотой буюу нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь залуучууд байна. Залуучууд танайхыг сонгох шалтгаан юу байх вэ?

-Залуучуудад зориулсан бодлого гаргах учиртай. Дэмжих үү, дэмжихгүй юу гэдэг асуултад нь эхлээд хариулт өгөх нь чухал. Сонгуулийн тухай хууль үйлчлээд эхэлчихсэн. Залуучуудад зориулсан бодлогоо ярих болчхоод байна. Мөрийн хөтөлбөр гарсны дараа хэлэхгүй бол хууль зөрчих болчхоод байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2024 08:56

Цаасан дээр нам нэртэй оршин байдаг хулхихуудтай нэгдээд засаг байгуулж харагдааё ч лам гуай мниь

Зочин
Зочин
2 сар 16, 2024 10:11

Энэ нөхөр чинь жинхэнэ улс төрийн яашка шүү дээ. Өмнө нь АН аас гарч баахан холион бантан хийсэн. Сүүлд нь АН аа баахан муулж зарим нэгэнтэй нь зодоон цохион хийгээд шүүх цагдаа брлоод л дарагдсан.Ер нь монголд нэг ийм гажиг тогтолцоо бий болоод удаж байна даа.

Зочин
Зочин
2 сар 16, 2024 12:44
Reply to  Зочин

ЮУГСЭН ҮГ ЮМ БЭ, НАМЫНХАНТАЙГАА САНАЛ НИЙЛЭХЭЭ БОЛИОД ӨӨРИЙНХӨӨ ЗАМААР ЯВСАН Л ЮМ БИШҮҮ, БУЦАЖ ОРООД СОНГУУЛЬД ДЭВШЭЭД БУЦААД ГАРААД БАЙДАГ АН-ЫН ХЭДЭН ХҮНИЙГ БОДВОЛ ЧИГЛЭЛЭЭ ОЛООД ЯВСАН Л ХҮН БАЙНА

Зочин
Зочин
2 сар 16, 2024 10:36

Чи битгий мөрөөд!

Зочин
Зочин
2 сар 17, 2024 00:56

ТҮЦ шиг олон намтай улс юм даа п. 35 шүү ккк

Зочин
Зочин
2 сар 17, 2024 04:34
Reply to  Зочин

Харин тий кк, тэд угтаа энэ 2 намаас гар�##� угшилтайшдээ бүгд адилхан

Зочин
Зочин
2 сар 17, 2024 13:51

ялчихаад �##�бан туша�##�ын төлөө нэгийгээ нудардаг 1996 оны 5 намын түүхийг давтах биз

Зочин
Зочин
2 сар 17, 2024 21:13

Батбаатар дажгүй з�##�уу БАЙСЫН одоо бол мэдэхгүйээ

Sh@@d@g bull
Sh@@d@g bull
2 сар 17, 2024 22:54

Ehner huuhduudee ch oligtoi avaad yavchih chalhgui, hulsnii bair damjisan zolbin batsaan yaj uls orniig avch yavahiin be!!! Batbaataraa chi shuuhiin shiidvereer zugataaj z##lsan bairniihaa tureesiig tulchuud olon yum hutsaldaa

Зочин
Зочин
2 сар 19, 2024 09:01

ӨЛӨН ГАРУУДЫН САНААРХАЛ ЭНЭ ШҮҮ ДЭЭ: УЛСААР ЯАЖ ТОГЛОХОО ИДЭЖ УУХАА Л БОДНО. ОЛОН НАМЫН НЭГДЭЛ ГЭЖ АЦ НЬ БАЙДГИЙН

Холбоотой мэдээ

Back to top button