Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Ховдын Манхан, Булган, улсын хил чиглэлд зам хаалаа

Өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ.
Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Иргэд, тээвэрчид, жолооч нарыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.