Датаграфик шилэн дансНийгэм мэдээ
Дата: Шинээр оруулж ирсэн 600 автобус нэг бүрийг 275 саяар даатгуулна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus" компанийг шалгаруулсан. Ингээд тус компани манай улсад 600 ширхэг шинэ автобус нийлүүлсэн.

Тэгвэл шинээр оруулж ирсэн 600 автобус нэг бүрийг 275 сая 983 мянга 200 төгрөгөөр даатгуулах тендер зарлажээ. Тодруулбал бүх автобусыг даатгуулахаар нийт 2 тэрбум 416 сая төгрөгийг төсөвлөсөн байна.
Даатгалын хугацаа 10 сар бөгөөд тээврийн хэрэгсэл дараах эрсдэлд орсон тохиолдолд зардлыг даатгал хариуцна. Үүнд,
- Хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн осол
- Хөдөлгөөнд оролцох үед бусад этгээд мөргөөд зугтах
- Байгалийн хүхцний эрсдэл
- Сантехникийн уснаас учирсан хохирол
- Биед зүйл тээврийн хэрэгсэл дээр унах эрсдэл
- Гуравдагч этгээдийн санаатай үйлдлээс учирсан хохирлын эрсдэл, халуун хүйтнээс харших болон замын хонхорхой, хурд сааруулагчийн доргилт зэргээс үүсэх гадны нөлөөгүй шилний эрсдлүүд хамаарна
- Тээврийн хэрэгслийг байрлуулах, хадгалах үед учирсан осол аюул
- Бүх тээврийн зам тээврийн осол
- Галын эрсдэл
- Зогсоолын эрсдэл
- Хөрсний нуралт, цөмрөлт
- Албан үүрэг гүйцэтгэх байх үед баталгаат бус замаар зорчих үеийн эрсдэл
- Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл
- Хулгай дээрэм түүний үр дагавраас шалтгаалсан эрсдэл
- Мал амьтан мөргөх үеийн эрсдэл зэрэг багтжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг нэгнийхээ бизнесээ дэмжээд сүлжээ