Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“OpenAI” компани өгүүлбэрийг видео бичлэг болгодог хиймэл оюун ухаан танилцууллаа

Өнгөрсөн жил “OpenAI” компанийн “ChatGPT” нэртэй хиймэл оюун ухаантай чатбот дэлхий даяар сенсац тарьсан. “ChatGPT” нь асуусан асуултад хүн шиг хариулж чаддаг хиймэл оюун ухаан юм.

Тэгвэл “OpenAI” компани өгүүлбэрийг видео бичлэг болгох чадвартай “Sora” нэртэй хиймэл оюун ухаанаа танилцуулжээ. Тус компани мэдэгдэл гаргахдаа “Sora нь олон дүр болон тодорхой хөдөлгөөн агуулсан нарийн сцена бүтээх чадвартай” гэсэн байна.

Өгүүлбэрийг бичлэг болгохоос гадна “Sora”-г ашиглан зургийг хөдөлгөөнд оруулж видео дүрс болгох боломжтой юм. Үүнтэй ижил үйлдэл хийж чаддаг өөр нэг хиймэл оюун ухаан бий.

“Meta” компани өнгөрсөн жил “Emu” нэртэй загвараа өгүүлбэрээс бичлэг үүсгэх чадвартай болгон шинэчилсэн билээ. “Sora” нь хөгжүүлэлтийн явцдаа байгаа тул өгүүлбэр дэх орон зайн нарийн ширийн зүйлд төөрөгдөж, камерын хөдөлгөөнийг зохицуулахад хүндрэл учирч магадгүй гэж “OpenAI” компани мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-16 13:41

Өгүүлбэр биш бичиг байх. Текст гэж бичиг гэж бууна.

Холбоотой мэдээ

Back to top button