ДАТАГРАФИКДатаграфик Крипто зах зээлДатаграфик Хөрөнгийн зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Крипто: Монголын 14 токен өсөж, тавынх нь ханш унажээ

2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн уналтад ороод байсан "Bitcoin"-ийн ханш эргэн сэргээд буй. Тухайлбал, 2021 оны есдүгээр сард "Bitcoin"-ийн ханш оргилдоо хүрч 67.597 ам.долларт хүрээд байсан юм. Эл ханш өнгөрсөн гурван жилд уналттай байсаар 2022 оноос 60 орчим хувиар унаад байв. Гэсэн ч эргэн сэргэж, 50 мянга ам.доллар давсан юм. Энэ нь 2022 оны 15 мянган ам.доллар хүртэл унаад байсан ханш гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Эл үзүүлэлт “Bitcoin”-ийн ханш 2021 оноос хойш анх удаа 50 мянган ам.доллар давсан явдал боллоо. Зах зээлд “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн. Мөн энэ удаагийн өсөлт крипто салбарт итгэх итгэлээ алдаад байсан хүмүүсийн итгэл сэргэж, виртуал хөрөнгийн удаах давлагааг эхлүүлж буйн дохио болж байж ч мэднэ гэв.

Тэгвэл дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлд өсөөд буй эл цахим мөнгө Монголд хэрхэж байна вэ?

Монгол Улсад нийт 59 токен 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан. Харин 21 нь биржээр дамжаагүй учраас хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжааг нь зогсоосон. Харин биржээрээ дамжсан 38 токеноос 19 нь крипто нэгдсэн мэдээллээр нэгтгэгдэж, олон нийтэд ил тод байдаг.

Тэгвэл сүүлийн долоо хоногт крипто ханшийн мэдээллээр, тавынх нь ханш унаж, үлдсэн 14 токений ханш 0-135.5 хувиар өссөн байна. Үүнээс харахад, Монгол дахь токенуудын ханш хөдөлгөөнд орж, дийлэнх нь өсөлт үзүүлсэн байна.

Тус бүрийн өсөлт, уналтын ханшийг доорх зургаас харна уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button