Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна

Засгийн газар өнөөдөр /2024.02.16/ ээлжит бус хуралдаан зарлажээ.
Хуралдаан одоо 16.30 цагт эхлэх гэж байгаа бөгөөд УОК-ын мэдээллийг сонсож, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэр гаргах аж.
Энэ долоо хоногийн лхагва /2024.02.14/ гарагийн хуралдаанаар өвөлжилт хаваржилтийн талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн.
Энэхүү үүргийн дагуу УОК эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа юм.
Ташрамд, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн. Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАРИМ САЙТЫН СЭТГҮҮЛЧ 4,30 ГЭЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭЭР ХУДАЛДАХ ЮМ ШИГ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЖ БАЙНА ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ НИЙТЭЛЖ БАЙГАА БОЛ ТВ САЙТ-Р АЛДАА ГАРГАХАА БОЛИМООР ЮМ ИЧМЭЭР