Нийгэм мэдээТанд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Групп тогтоолгох хуралд өвчтөн өөрийн биеэр ирэх шаардлагагүй боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг тус тус үндэслэн "Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм"-ийг шинэчлэн баталсан.

Тодруулбал, групп-т орох буюу эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн холбогдох дүрэм, журам, зааврыг өөрчилж иргэдэд чирэгдэлгүй болголоо. Тухайлбал, өмнө нь групп тогтоолгох гэж хоёр удаагийн хурлаар ордог. Хөдөө, алслагдсан газраас уг хурлаар орох гэж дахин, дахин явах нь иргэдэд маш их хүндрэл учруулж байжээ.

Харин одоо шинэчилсэн дүрмээр Эмнэлэг хяналтын комисс, Эрүүл мэндийн магадлалын комисс гэсэн хоёр хурлыг нэгтгэсэн. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох гэж байгаа иргэнийг дуудахаа больсон.

Тухайн иргэн өөрийн биеэр байх шаардлагагүй болж, эмчлэгч эмч, хяналтын эмч, өрхийн эмч нь тухайн хүний өмнөөс Эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр орох өөрчлөлт хийжээ. Түүнчлэн групп сунгалтыг нөхөж хийх, биеэр ял эдэлж буй хоригдлуудын хорихын нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт, саналыг үндэслэн хорих байгууллагын харьяалах аймаг, дүүргийн магадлалын зөвлөл, эсхүл салбар зөвлөл шийдвэрлэхээр болжээ.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй шинэчилсэн дүрмийг ЭНД дарж уншиж танилцаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button