Гадаад мэдээДЭЛХИЙ

Навальныйн дурсгалд зориулсан газруудаас 400 гаруй хүнийг баривчилжээ

ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгч Алексей Навальный өнгөрсөн баасан гарагт /2025.02.16/ амь үрэгдсэн гэж түүний хоригдож байсан шорон мэдээлсэн. Түүний дурсгалд зориулж үүсгэсэн газруудаас ОХУ-ын цагдаагийн алба 400 гаруй хүнийг баривчилсан байна.

2022 оны есдүгээр сард ОХУ-ын хэд хэдэн хотод томоохон хэмжээний улс төрийн жагсаал цуглаан болсноос хойш тус улсын цагдаа нар ийм олон тооны хүнийг богино хугацаанд баривчилж байгаагүй юм. Тухайн үед Украины дайнд цэрэг дайчлах болсон шийдвэрийг эсэргүүцэн жагссан хүмүүсээс 1,200 нь баривчлагдаж байжээ.

“OVD-Info” нэртэй хүний эрхийн байгууллага мэдээлснээр Москва болон Санкт-Петербург хотноо болсон Навальныйн дурсгалд зориулсан үйл ажиллагаануудад хамгийн их баривчилгаа явагдсан аж. Тодруулбал Санкт-Петербург хотод 200 гаруй хүн баривчлагдсан байна.

Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нэгэн 83 настай нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэй “Reuters” агентлагт хэлэхдээ “Би түүний бас эх орныхоо төлөө маш их харамсаж байна” гэжээ.

ОХУ-аас гадна Украины газар нутагт хүртэл хүмүүс Навальныйн дурсгалд зориулж цэцэг өргөсөн байна. Тухайлбал одоогийн байдлаар Оросын удирдлага дор буй Луганск мужид оршин суугчид цэцэг өргөсөн аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-19 09:11

Ээжийгээ ч баривчлах уйтай цаг иржээ охуй улсад. Бид ч их олон үйл явдлын гэрч болцгоож байна. Даян дэлхийд энх тайван ч уриа дэвшүүлдэг улс фашист рашист болохыг үзлээ, 100 жилийн өмнөх түүхээ давтацгааж байна. Одоо иргэний дайн, улаан цагаанаараа дайтах цаг айсуй.

Холбоотой мэдээ

Back to top button