УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар малчдад туслах аянд нэгдэхийг уриалав

Наро Банчэн гэгээнтэн “Сэтгэлийн тусгал” нэртэй малчдад туслах аян зарлаж, УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдийг нэгдэхийг уриалжээ.

Тэрбээр, “Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэхийг уриалж байна. Монгол орны ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орж, хүчтэй шуурснаар “цагаан зуд”, “шуурган зуд” хавсарсан нөхцөл Монголын маань хөдөөд үүслээ. Энэ байдал малчин түмний маань амьжиргаанд ноцтой эрсдэл, хүндрэл үүсгэж байна.

Гэхдээ Монгол үндэстний оршихуйн дархлаа болсон малчидтайгаа бид ямагт хамт байж, зудын гамшгийг гарз хохирол багатай даван туулахын төлөө хамтдаа зүтгэх учиртай. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Тиймээс “Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэж, халуун сэтгэлийн гараа сунгахыг УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, нийт иргэд, байгууллагууддаа хандан уриалъя. УИХ 10-р сараас эхлэн өвөлжилтийн талаар мэдээлэл тогтмол сонсож, тодорхой үүрэг чиглэл өгч, хөдөө орон нутагт ажиллаж, оторчид, малчидтайгаа уулзан, санаа бодлыг нь цаашид авах арга хэмжээний саналд бодитоор тусган ажиллаж байна. “Зуд зулагтай”. Зуд буцаж, цас арилж, дулаан сайхан болох цаг удахгүй ээ. Дэлгэр сайхан тэр цагийг хамтдаа сэтгэл дүүрэн угтахын төлөө хичээн зүтгэцгээе. Хүнд хэцүү цагт “Монгол хүн бүр бие биедээ нөхөр байя” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-19 14:46

Зуднаар д�##�имдуулж улс төрчид баахан хок авахнээ

Холбоотой мэдээ

Back to top button