Нийгэм мэдээУРЛАГ

"Kings of Convenience" хамтлаг Монголд анх удаа

1737 Entertainment-ийн урилгаар KINGS OF CONVENIENCE хамтлаг Монгол улсад анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо энэ оны гуравдугаар сарын 16-нд Степпе Аренад толилуулах гэж байна.  Хөгжмийн промотер компани  болох 1737 Entertainment нь өнгөрөгч оны долдугаар сард Английн Лондон хотоос гаралтай, өнөө цагт дэлхийд нэрд гарч яваа blackmidi хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар их танхимд зохион байгуулсан удаатай.  KINGS OF CONVENIENCE -LIVE IN UB тоглолтыг олон улсын чанар, стандартад бүрэн нийцүүлэн, үзэгчдэдээ өндөр түвшний тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна.

Хамтлагийн гишүүд болох Erlend Øye, Erik Glambek Bøe нар Норвейгийн Берген хотын нэгэн сургуульд өсвөр насандаа танилцаж Skog гэх рок хамтлагт хамт тоглодог байжээ. 1999 онд өөрсдийн дуо хамтлаг KINGS OF CONVENIENCE-ийг байгуулсан юм. “The quiet is the new loud/Чимээгүй байх нь шинэ төрлийн хашгираан” нэртэй анхны дебют цомгоо 2001 онд танилцуулж сэтгэлд ойр, уянгалаг акустик хөгжмийн шинэ давлагааг түүчээлэгч гэж тус хамтлаг нэрлэгдэх болсон юм. Түүнээс хойш 2004 онд Riot on an Empty Street, 2009 онд Declaration of Dependence нэртэй цомгуудаа гаргасан билээ. 12 жилийн дараа тэд “PEACE or LOVE” нэртэй цомгоо 2021 онд гаргасан юм. Тус цомгийг таван  жилийн турш таван өөр улсад бичжээ. Айрик, Эйлин нар хамтдаа хөгжим бүтээх нь хэзээд тийм амар байгаагүй. Зөвхөн тэднээс л төрж болох амьдрал ба хайрын дур булаам гоо үзэсгэлэн, цэвэр ариун төлөв, сэтгэл зүйн тунгалаг байдлын тухай өгүүлэх 11 дуунаас тус цомог бүрдэнэ.  Цомгийнхоо тухай тэд “Энэхүү цомог нь KINGS OFCONVENIENCE-ийн эргэн эрэлт мэт санагдах байх, гэвч үгүй юм. Энэ маш удаан үргэлжилсэн төсөл. Бид өөрсдийгөө студид хөгжмөө бичүүлээд сурсан гэж бодож төөрөлдүүлж байжээ. Яг үнэндээ студид хөгжмөө амжилттай бичүүлэх үйл явц, тэр мөч бол ид шидийг санамсаргүйгээр гартаа атгахтай ижил зүйл байлаа.” хэмээсэн удаатай.

KINGS OF CONVENIENCE -LIVE IN UB тоглолтын тасалбар албан ёсны тасалбар борлуулагч  Shoppy-ээр хэдийн борлуулагдаж эхэлсэн ба тасалбарын тоо хязгаартай болно.

Хамтлагийн дэлгэрэнгүй холбоосууд: 

https://www.facebook.com/kingsofconvenience

https://www.instagram.com/kingsofconvenience/

https://kingsofconvenience.eu/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button