Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИНЕГ-ын албаны дарга П.Ганболд найзуудтайгаа хамтарч, Тайландын шууд нислэгийг будилуулжээ

Өнгөрөгч оны зургаадугаар сард Тайландын чиглэлд эхлүүлсэн гадаадын иргэдийн бизнесийг ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд булааж, дампууралд хүргэхэд нөлөөлсөн мэдээллийг хөндөн хүргэж байна.

-Монгол-Тайландын ЗГ-ын хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн уулзалтаас хоёр хоногийн дараа шууд нислэг эхэлж байжээ-

Тодруулбал, Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан /2023.06.02/-нд Бангкок хотноо болсон. Үүнээс яг хоёр хоногийн дараа Тайландын агаарын тээвэрлэгч "Thai Viet Jet air" компани нь Бангкок-Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгээ 2023.06.04-ны өдрөөс Хөшигийн хөндийд сүр дуулиантайгаар эхлүүлж байлаа.

Тус компани эхлээд захиалгат буюу чартер нислэг үйлдэж байгаад, зорчигч урсгалаас хамааран давтамжийг нэмэгдүүлэх замаар хуваарьт нислэг үйлдэхээр төлөвлөсөн. 165 хүний суудалтай Airbus A-321 загварын агаарын хөлгөөр долоо хоног бүрийн ням гарагт шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байв. Гэхдээ энэ чиглэлд хэрэгжих нислэг хуваарьт нислэг рүү шилжиж амжилгүй, хэдхэн удаа чартер нислэг хийгээд зогсжээ.

Шалтгаан нь ИНЕГ-ын тодорхой албан тушаалтнуудаас үүдэлтэй гэдэг эх сурвалжийн мэдээллийг хүргэе.

-К.Энхбаяртай хамтран өөрийн найз Н.Доржсүрэнг Тайланд нислэгийн компанийн Монгол дахь төлөөлөгчөөр томилжээ-

"Thai Viet Jet air" компанийн нислэг үйлдэх баримт бичиг боловсруулалтыг Монгол дахь төлөөлөгч, монгол иргэн М Тайландын иргэдэд бүрдүүлж өгч, зөвшөөрлийг хөөцөлдөж өгчээ.

Улмаар Монгол Улсад нислэг үйлдэх бүхий л шаардлагыг ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд шалган нягталж, баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан гэх мэдээлэл бий.

Гэвч, П.Ганболд нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны агаарын хөлгийн удирдах хэсгийн дарга К.Энхбаяр нар албан тушаалын байдлаа ашиглан Монгол дахь төлөөлөгчийг нь солихоос эхлээд будилуулж эхэлжээ.

Тэд хоёрхон чартер нислэгийн дараа Монгол дахь төлөөлөгчийг нь сольж, өөрийн найзаа томилсон байна.

Ингэхдээ нислэг үйлдэх зөвшөөрлийн гэрчилгээ, Монгол дах төлөөлөгчөөр томилсон тушаалыг Нанзадын Доржсүрэн гэгчийн нэр дээр гаргаж өгсөн аж. Тэрхүү гэрчилгээ нь гурван жилийн хугацаатайгаар нислэг үйлдэх зөвшөөрлийн эрх бүхий агуулгатай.

Нанзадын Доржсүрэн нь ИНЕГ-т 2016 он хүртэл П.Ганболдтой хамт ажиллаж байсан найз нь аж. Тэрбээр "ТТ түүлс" ХХК-д ажиллаж хувийн бизнесээ хийж байгаад ийн Тайланд чиглэлийн нислэгт найзуудынхаа тусламжтай орж ирж. Тэд холбооны инженерүүд гэдгээрээ найз гэх.

ЗГ-аар томилогдсон Улсын Ерөнхий байцаагч П.Ганболд нь дур зоргоороо аашилж, Тайландын "ThaiVietJet" компанийн шууд нислэгийг ийн будилуулан зогсоож, тодорхойгүй байдалд хүргэжээ. Хэдэн удаа ниссэнийг газрын үйлчилгээ үзүүлсэн "Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт" компани мэдэж байгаа аж.

-П.Ганболд тэрбум давсан орон сууц, автомашинтай болж байж-

Пүрэвжавын Ганболдын хувьд: Ховд нутгийнх. ИНЕГ-т насаараа шахуу ажиллаж байгаа нэгэн аж. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн найз ч гэж байгууллага дотроо яригддаг тухай дуулдав. Тэрбээр, 2018-2021 он хүртэл ИНЕГ-т хэлтсийн даргаар, 2021-2022 он хүртэл Ерөнхий менежерээр, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын албаны даргаар томилогдон ажиллажээ.

  • Өөрийн орлого: 2018 онд 37 сая, 2022 онд 239 сая
  • Гэр бүлийн орлого: 2018 онд 270 сая, 2022 онд 2,4 сая
  • Орон сууц: 2018 онд 780 сая, 2022 онд нэг тэрбум 255 сая
  • Автомашин: 2018 онд 590 сая, 2019 болон 2020 онуудад 1.1 тэрбумын /Том оврын ачааны "BeibenTRUCK 2534" зургаан ширхэг, "Land Cruiser 200" нэг ширхэг" байжээ. 2022 онд 238 саяын "Land Cruiser 200" нэг ширхэг үлджээ.
  • Газар: 2018 онд 60 сая, 2022 онд 100 сая
  • Мал: 2018 онд 40 саяын малтай байсан бол 2022 онд 161 саяын үнэ бүхий /үхэр-143, хурдан удмын адуу-2, хонь-10/
  • Үнэт эдлэл: 2018 онд 45 сая, 2022 онд 299 сая
  • Хадгаламж: 2018 онд 37 сая, 2022 онд 11,7 сая
  • Авлага: 2020 онд 24 сая, 2022 онд 80 сая
  • Зээл: 2018 онд 115 сая, 2021 онд 207 сая, 2022 онд 150 сая
  • Компани: 2018 онд "Харганат Хүлэг" ХХК, 2022 онд "Харганат Хүлэг" ХХК, "Лэндмн" ББСБ ХК ХК, "Түмэн Шувуут" ХК ХК, "Ард Кредит" ББСБ ХК ХК, "Эрдэнэс Таван Толгой" ХК, АПУ ХК, Монбийф ХК, "Сэндлий" ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gantigmaa
Gantigmaa
2 сар 29, 2024 10:03

Iim garuudiig zugeer alchih heregtei duu ulsiin ner gutaasan mungunii nudtei ork Mongol tsaraitai ulun s#a

УБ иргэн
УБ иргэн
2 сар 29, 2024 12:48

Шун�##� ихэдвэл шулам болноо гэж энэ дээ.

Зочин
Зочин
2 сар 29, 2024 13:40

Энэ мэтийн жоомнуудаас болоод Tайландад эмчилгээнд явах �######�шгүй шаардлагатай хүмүүс Инчоноор дамжиж зовж зүдэрч байж явдаг болсон!!! Зам тээврийн яамны сайд нь юугаа харж суудаг юм бэ??!! Суварнабуми аэрпортод тайландууд монгол зорчигчдод илтэд мэдэгдэхээр муурхахгүй байгaа ч яваандаа ингэж тэнэгтээд байв�##� таагүй ханддаг болох л байх шүү!!!

Зочин
Зочин
2 сар 29, 2024 13:43
Reply to  Зочин

Тээврийн яам энэ хүмүүстээ ямар арга хэмжээ авсан юм бэ???

ХММ
ХММ
2 сар 29, 2024 16:03

ЭНЭ НЭГ ЖИШЭЭ, ӨНӨӨДӨР ИНҮТ ГЭЭЧ БАЫГУУЛЛАГАД ХОВД НУТГИЙН АХАН ДҮҮС ЦУГЛАРЧ, ДУРТАЙ ХҮНЭЭ ДАРГА ЦЭРЭГ БОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТДАА ӨМНӨ БУДИЛУУЛЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ЭРГЭЭН ТОМИЛСОН ЗЭРГЭЭР БОХИР ЯВЖ БАЙГААГ ШАЛГААРАЙ

Зочин
Зочин
2 сар 29, 2024 16:37

ЭНЭ МЭТИЙН АШИГЛААД ХАЯЧИХСАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙ САРЫН ТЭМДГИЙН ЖИЙРЭГНҮҮДЭЭС БОЛООД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДОРОЙТОЖ БАЙГАА ЮМ.ЭНЭ НӨХРИЙГ БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМЫН УУРЫН ЗУУХНЫ ГАЛЧААР ЯВУУЛ ТЭНД НИНЖА БОЛОГ ТОХИРСОН ЯЛ ШҮҮ

Kca
Kca
2 сар 29, 2024 16:39

Ховдын Бямбацогт төрд байсан цагт бүх с�##�бар өөдлөхгүй.

БУХыг Шоронд
БУХыг Шоронд
2 сар 29, 2024 20:29

Нисэхийнхэний Бух хочит Ховдын Ганболд нь ИНЕГ-ын олон сая $-ын үнэтэй аэронавигацийн бүх тендерыг болон төсөл г/м-ийг бүгдийг монопольдон авч, 20-н жилийн турш нисэхийн мөнгийг сааж байгаа этгээд билээ. Ховдын Бяацогт сайд болоод Оюун-Эрдэнийн тархийг угааж ИНЕГ-ын хян�##�тын Улсын ерөнхий байцаагч болгосон. АНУ уруу нисэх МИАТ.К-ийн зөвшөөрлийг олгуулах ажлын нэрээр элдэв янзийн нэртэй төсөл бодож олон бас л $-ыг саяар нь саахаар эхэлсэн гэсэн. Бухыг өмгөөлдөг хамга�##�даг хуулийн авилгачингууд болох АТГ-ын комиссар, НПГ, ТПГ-т прокурорууд байдаг. Мөнгөний төлөө өөрийг нь дарга болгосон анд найзаа хүртэл хорлож �##�сан гэж нисэхийнхэн ярьцгаадаг. Бухын ирээдүй ч бүрхэг болж дээ.

Зочин
Зочин
2 сар 29, 2024 20:48

Ха ха намын дарга нь 5 ш гэх шиг хошгируулан попроод байдаг .

Зочин
Зочин
2 сар 29, 2024 21:52

ХӨГЖИЛД ТЭЭГ БОЛСОН ЭНЭ ХОВДыг эх орноосоо урвасан гэж цаазлах хэрэгтэй. Ховдынх бол нөгөө Х ерөнхийлөгчийн ар өвөр байгаа байлгүй дээ, Ховдынхон чинь с�##�на гэж байхгүй, ар араасаа з�##�гагдаад хөвөрнө.

Үнээн
Үнээн
2 сар 29, 2024 23:21

ЗГ энэ бүхнийг, дарга бүхнийг ш�##�гах хэрэгтэй байх, тэр хян�##�т, тэр хжд�##�дан ав�##�т бүгд мафийн шинжтэй болцон шүү

Zochin
Zochin
3 сар 1, 2024 09:07

Нисэхийнхэн минь дээ юунд ингэж бие биенийгээ мэрж, таван цаасаа үрж төлбөртэй сайтуудад г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл тавиулж байдаг юм. П.Ганболд дарга харин ч �##�иваа ажлыг урагшлуулья, явуулья гэж зүтгэдэг, хийдэг нисэхэд ховорхон лидер хүн шүү дээ.

Зочин
Зочин
3 сар 2, 2024 21:04
Reply to  Zochin

Чи энэ хув�##�зын долоогч уу!

Зууны луйвар
Зууны луйвар
3 сар 2, 2024 11:15
Reply to  Zochin

Хахха лидер тонуулчин болтой, нислэгээр нь луйвардаж байдаг, баримт байгаа юм байна, гарга бүгдийг нь сэтгүүлч ээ

Зочинзочин
Зочинзочин
3 сар 3, 2024 08:47

МИАТ- ынхан гэж цус ойртсон, ажил нь дампуурсан үнэн хариуцлагагүй хүмүүс байдаг. Ажилчид нь бие биенээ тэрний хүн,энэ даргын хүн гэж ярьцгаадаг. Хоорондоо хамаар�##�гүй нэг ч хүн байхгүй!

Зочин
Зочин
3 сар 4, 2024 08:08

aimaar bayan gar uu

ИРГЭН
ИРГЭН
3 сар 4, 2024 10:24

Улс орныхоо Эрх ашгийн эсрэг Уйл ажиллагаа явуулж байгаа Этгээдүүдэд Эх орноо Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Хууоийн хатуу Ял оноох хэрэгтэй,

Баас
Баас
3 сар 4, 2024 15:25

Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж хөөрхий зовлон нэгэн ахан дүүс. Эднүүс 3-лаа хэд хэдэн эхнэр сольсон гэдгээрээ нэгнийгээ дэндүү сайн ойлгодог гэж байгаа, зарим нь бүр 3 эхнэр сольчихсон бөөн л өр зээл явдаг хүмүүс, бас л өрөвдмөөр ш дээ. Ганболд бол амьдр�##�ын эрхээр л хулгай зэлгий тендэр мөнгөтэй холбогддог хүн. Ер нь нисэхэд байгууллагын удирплагууд нь ийм учраас тийм хүмүүсээ дэмжиж орон сууцны асуудлыг хүртэл эхнэр солих бүрт үзүүлдэг за тэгээд �##########� зөйдан замаа �##�дсан газар. Өрөвдмөөр амьтад ш дээ, хөөрхий

Зочин
Зочин
3 сар 4, 2024 21:25

Зоволгон царайлча�##� юунд н шунаад бдг юм бэ. Яасан ханаж цаддаггүй юм б. Арьсаа татуулж гөлиихгүйгээс хойш пунд шунадаг бнаа

Зочин
Зочин
3 сар 4, 2024 22:34

Увс Ховдын орк бирдүүд б�##�лаж байнаа Ховдог цувдайнууд

Зочин
Зочин
3 сар 14, 2024 04:58

Iim Hachin hudal medeelel irgeded tsatsahaa bolih heregtei. Songuuliin hugatsaa boloh duhuhuur l neg namiin zahialgaar muruuruu ajilaa hiij yavaa hunii amidrald orj yamar ch notolgoogui surug medeelel tsatsahaa boliochee.

Irgen
Irgen
3 сар 14, 2024 05:01

Ene huniig bolon ar geriig n sain medeh hunii uudnees bichij bn. Baga zaluu 20 nasnaasaa hoish mergejleeree hoino tugsuj ireed Mongoliin irgenii nisehd huchin zutgej bgaa hun. Nisehiin salbariig gariin 10 huruu shigee meddeg medleg turshlaga hurimtluulsan hun uur bhgui dee. Ene medeelel esreg taliin gutgeleg gej haragdaj bna.

Холбоотой мэдээ

Back to top button