Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Эрдэмтэд солирын гадаргуугаас анх удаа ус илрүүллээ

Судлаачид солирын гадаргуугаас анхны удаа усны молекул илрүүлсэн байна. Эрдэмтэд манай гараг дээр унасан олон тооны солир далай үүсэхэд түлхэц үзүүлж, бусад элементүүдийг авчирсан гэх онол дээр үед дэвшүүлж байсан юм.

Солирын гадаргуу дээрээс усны молекул олдоно гэдэг нь тус онолыг дэмжсэн нэгэн баримт болж өглөө гэж эрдэмтэд мэдэгджээ. Судлаачид “Stratospheric Observatory for Infrared Astronomy” буюу “SOFIA” нэртэй одоо ашиглалтаас гарсан телескопоос авсан датанд дүн шинжилгээ хийж усны молекул илрүүлсэн байна.

Дата цуглуулахдаа хэт улаан туяаны телескоп болох “SOFIA”-г дэлхийн агаар мандлын хоёр дахь давхаргад (Cтратосфер) нисэх зориулалттай болгон тоноглосон “Boeing 747 SP” нэртэй онгоц дээр суурилуулан хөөргөн байсан аж.

Дүн шинжилгээгээр дэлхийгээс 359 сая км-ын зайд оршдог, Ангараг болон Бархасбадь гарагийн хооронд байрлалтай Айрис, Массалиа нэртэй хоёр солирын гадаргуу дээрээс усны молекул олжээ.

Судалгааг хамтарч бичсэн эрдэмтдийн нэг, НАСА-гийн Аймес судалгааны төвийн эрдэмтэн Анисиа Аррендондо хэлэхдээ “SOFIA” телескоп өмнөх ажиглалтаараа тэдгээр солируудаас ус байгаа шинж тэмдэг илрүүлсэн тул уг эрдэм шинжилгээний ажлыг явуулах хүсэл төрсөн гэсэн байна.

Аррендондо “SOFIA телескопоор хийсэн бидний шинэ ажиглалт өмнөх судалгаагаар илэрсэн зүйл нь үнэхээр усны молекул мөн байсан гэдгийг харууллаа” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button