Нийгэм мэдээ

Б.Баярмаа: Зураг, бичлэг маань байх ёстой газраа тавигдах хэрэгтэй

Олон улсад "OnlyFans" хэмээх төлбөртэй сайт байдаг. Уг сайтын хэрэглэгч нь тодорхой хэмжээний төлбөр төлж, нэвтрэх бөгөөд тус сайтад нийтлэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүний нүцгэн зураг, бичлэгээс үзэх боломжтой байдаг аж. Манай улсын хувьд энэхүү сайт хараахан хөгжөөгүй бөгөөд одоогоор "Telegram" аппликейшныг ашиглан өөрийн нүцгэн зураг бичлэгээ, төлбөртэйгөөр бусдад үзүүлдэг юм.

Тэгвэл саяхан "Telegram" аппликейшнд байрлах зураг бичлэг олон нийтэд тархсан билээ. Үүнтэй холбоотойгоор өөрийн зураг болон бичлэгээ алдсан Б.Баярмаа олон нийтэд хандаж, "Бичлэг бүтээгчийг дэмждэг байя, зураг бичлэг маань байх ёстой газартаа л тавигдах хэрэгтэй. Төлбөр төлж, үзэх юмны төлбөрийг нь төлдөг байя. Соёлд суралцацгаая" хэмээгээд байна.

Тэгвэл сая дурдсан "OnlyFans" сайтын талаарх баримтуудыг та бүхэнд хүргэе.

Тус сайтад хэн нэгнийг дагаж, зураг бичлэгийг үзэхийг "subscribе" гэдэг бөгөөд $4.99-$49.99 хүртэл үнийн дүнг төлдөг байна. Мөн зураг бичлэгийг нь цааш үзэхээр сонгосон хүнтэйгээ хувийн чат харилцаа үүсгэх боломжтой бөгөөд урамшуулал мөнгө өгдөг байна.

Олон улсад зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр зураг болон бичлэгийг бусдад түгээсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авдаг аж.

"OnlyFans" сайт нь орлогын 20 хувийг авдаг. 2019 оны байдлаар тус сайтын хэрэглэгч долоон сая байсан бол өнгөрсөн оны байдлаар 210 сая хэрэглэгчтэй болжээ.

Сонирхуулахад, Америкийн жүжигчин, дуучин Белла Торн тус сайтад хувийн хаяг нээсэн анхны өдрөө нэг сая ам.долларын орлого олж байжээ. Олны танил эрхмүүдээс Карди Би, Бхад Бхаби, Дж Калед болон Крис Браун нар тус сайтад хувийн хаяг нээж, ашигладаг байна.

Нэг талаас өөрийн нүцгэн зураг бичлэгээ хийж, хүмүүст үзүүлсэн нь ёс бус санагдах талтай. Нөгөөтээгүүр, биеийн гоо сайхнаа тодорхой хэмжээнд насанд хүрэгчдийн контент хэлбэрээр дүрсжүүлж, төлбөртэй платформд тавих нь олон улсад энгийн үзэгдэл болсоор байна.

Манайд тохиолдсон энэ кэйсийн тухайд, төлбөртэй платформ дахь хаалттай бичлэгийг хуулж, олон нийтийн сүлжээнд тавьсан хүн буруутай. Харин цаг орчин үежихийн хэрээр ийм контент хөгжүүлэгсдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй.

Хэдий насанд хүрэгсдэд зориулсан агуулгатай, ч аливаа контентод мөнгө төлдөг, хулгайн замаар ашиглаж болохгүй гэдэг ерөнхий ойлголт л иргэдэд суух шаардлагатайг Б.Баярмаагийн кэйс үзүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
NONO
NONO
2024-02-20 10:01

сэтгүүлчийн өнцөг буруу л баЙНА ДАА

Zochin
Zochin
2024-02-20 11:19

Ene hum eruul bish bhaa yaanaa erthen emnelegt uzuuleechee etseg eh.n

Холбоотой мэдээ

Back to top button