“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Хоёрдугаар сарын 20-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: “Туушин” зочид буудалд: ЦХХХЯ, Дэлхийн банкнаас “Ухаалаг засаг-2” төслийн танилцуулах уулзалт болно.
10.00 цагт: Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
11.40 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс малчдад туслах хандивын аян эхлүүлж буй талаар мэдээлнэ.
13.30 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Жуулчны хөтөч, тайлбарлагчдын III чуулган” болно.
19.15 цагт: “Централь Тауэр”-т: Монголын Спортын корпорациас Монголын хөлбөмбөгийн премьер лигийн ирэх 6 жилийн стратеги төлөвлөгөө, шинэ өнгө төрхийг танилцуулах ёслолын ажиллагаа болно.
-Монголын Уран зургийн галерейд: Ардын зураач, УГЗ П.Доржпаламын усан будгийн зургийн үзэсгэлэнгээр байнгын цуврал үзэсгэлэнгээ нээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.