Нийгэм мэдээ

Цасанд сууж эвдэрсэн машины 19 зорчигчийг аюулгүй газарт хүргэжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газарт суудлын автомашин цасанд сууж, эвдэрчээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.19-ний 17:30 цагт хүлээн авсан байна. Тус сумын Бадрах багийн "Араатын-Уул" гэдэг газраас Эрдэнэцагаан сумын чиглэлд 14 зорчигчтой (8 нь хүүхэд)  зорчиж явсан иргэн Э-ийн "Пробокс" загварын суудлын автомашин эвдэрсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид зорчигчдыг тээвэрлэж, Эрдэнэцагаан сумын төвд хүргэсэн байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн "Хад бригад"  гэдэг газарт 5 зорчигчтой (1 нь хүүхэд) суудлын автомашин цасанд сууж, эвдэрчээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.19-ний 22:40 цагт хүлээн авсан байна. Баянхонгор аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Муссо” загварын суудлын автомашин цасанд сууж эвдэрсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид зорчигчдыг Хужирт сумын төвд хүргэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button