Навальныйн эхнэр нөхрийнхөө Путинтэй хийсэн тэмцлийг үргэлжлүүлнэ гэжээ
Юлия Навальная даваа гарагт /2024.02.19/ мэдэгдэл гаргахдаа амьсгал хураасан нөхрийнхөө эрх чөлөөт ОХУ-ын төлөө хийсэн тэмцлийг үргэлжлүүлж, дэмжигчдээ Ерөнхийлөгч Владимир Путинийг илүү шаргуу эсэргүүцэхийг уриалжээ.
Есөн минут гаруйн бичлэг цацахдаа Навальная нөхрийг нь Путин хөнөөж, хоёр хүүхдээс эцгийг нь дээрэмдсэн гэсэн юм.
Тэрбээр “Би эрх чөлөөлт Орос улсад амьдрахыг хүсэж байна. Эрх чөлөөтэй Оросыг байгуулмаар байна. Та бүхнийг надтай хамт тэмцэж, бидний ирээдүйг хөнөөж зүрхэлсэн хүмүүст уур хилэнгээ гаргахыг уриалъя” хэмээсэн байна.
Навальная ОХУ-ын албан тушаалтнуудыг нөхрийнх нь биеийг нууж, хордуулсан Новичок бодисыг цогцсоос нь арилахыг хүлээж байна гэж буруутгажээ. Тэрбээр үүнийг нотлох ямар нэгэн баримт дурдаагүй ч хэн нөхрийг нь яаж хөнөөсөн талаар мэдээлэл удахгүй нийтэлнэ гэсэн юм
Алексей Навальный шоронд амьсгал хураасны дараа Европын холбоо ОХУ-д нэмж хориг тавих талаар хэлэлцэж эхэлсэн. Мөн Их Британи ОХУ-д хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алуурчин путлер тун удахгүй чадрах байхоо хөөрхий хум пад сууха