Владимир Путин Ким Жон Унд машин бэлэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хоёр улсын тусгай харилцаанд зориулан Орост үйлдвэрлэсэн машин бэлэглэсэн байна.
Энэ талаар БНАСАУ-ын төрийн өмчит “KCNA” телевиз мэдээлэхдээ “Тус бэлэг нь хоёр улсын удирдагч хоорондын тусгай харилцааг харуулсан хэрэг” хэмээжээ. ОХУ-ын төлөөлөгч нар машиныг ням гарагт /2024.02.19/ БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга Пак Жон Чон, Ким Жон Уны дүү Ким Ёо Жон нарт хүлээлгэн өгсөн юм.
Өнгөрсөн есдүгээр сард Ким Жон Ун ОХУ-д айлчлахад Путин “Aurus Senat” загварын Ерөнхийлөгчийн машинаа түүнд танилцуулсан. Путин Ким Жон Унд ямар загварын машин бэлэглэсэн нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ Путиний өгсөн бэлэг нь НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгос руу авто машин гэх мэт тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон тогтоолыг зөрчсөн байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хоёулаа хоригт байхад үхсэнийх хориг энэ тэр хамаа байнаа