Top StoriesУЛС ТӨР

Хязгаарлана гэж мэдэгдсэнээс хойш "У" серийн дугаар 41 мянгаар нэмэгдэж, агентлаг байгуулах ажил ХЗДХЯ-нд гацжээ

Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга болгож, хариуцсан агентлаг байгуулна

Нийслэлийн ИТХ хоёрдугаар сарын 8-нд хуралдсан. Энэ үеэр Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон.

Ингэснээр Улаанбаатарт 730 мянгаас хойш нэмж шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн үг юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын дугаартай 710 мянган машин бүртгэлтэй байна. Ингээд харвал шинээр 20,000 улсын дугаар олгох ажил л үлдээд буй гэж хэлж болно. Тэгвэл дээрх шийдвэртэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс автомашины У серийн дугаарыг шилжүүлэн авч, хариуцах тусдаа агентлаг байгуулахаар болсон.

Хотын дарга автомашины улсын дугаарт хязгаар тогтоохоор мэдэгдсэнээс хойш У сертэй машинны тоо 41 мянгаар нэмэгджээ

Тус агентлагийг байгуулах болсон шалтгааныг Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахын тулд гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл "У" серийн дугаарыг олгосон хэвээр байвал түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжгүй гэсэн санааг тэрбээр илэрхийлсэн юм.

Тодруулбал, тэрбээр “Бид 2013 онд 325,000 тээврийн хэрэгсэлтэй байсан. Өнөөдөр 700,000 болж нэмэгдсэн байна. Энэ бол түгжрэлийн гол шалтгаан. Тийм учраас энэ шийдвэр хэн нэгэн хүний бизнесийг зогсоох гээд, машин авах эрхийг нь хязгаарлах гээд байгаа асуудал биш. Бид энэ шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргана. Энэ гашуун шийдвэрийг хэдий чинээ хурдан хугацаанд гаргана төдий чинээ бид 2025 онд тэг зогсолт хийхээс сэргийлж чадна" гэж байв.

Түүнийг Улаанбаатарт олгох машины дугаарын тоонд хязгаарлалт тогтоож, хөдөө орон нутийн машинаас өндөр татвар авна гэж дуугарснаас хойш буюу арваннэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 18 хүртэлх хугацаанд У сертэй автомашины тоо 49,067-оор нэмэгджээ. Үүний 7,697 нь орон нутгийн дугаараа сольж Улаанбаатар дугаартай болгосон бол 41,370 нь импортоор орж ирсэн машин байна.

АТҮТ-өөс автомашины “У” серийн дугаарыг шилжүүлэн авч, хариуцах агентлаг байгуулах ажил ХЗДХЯ-нд гацжээ

Тэгвэл энэхүү улсын дугаар хариуцсан агентлаг байгуулах ажил ХЗДХ-нд гацжээ. Тодруулбал, НИТХ Улаанбаатарт олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоож, хариуцах тусдаа агентлаг байгуулах болсон шийдвэрээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд журам болгуулахаар хүргүүлсэн ч одоогийн байдлаар хариу өгөөгүй тул гацжээ.

Хэрэв энэхүү агентлаг байгуулагдвал сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулж дуудлага худалдаагаар борлуулдаг зохицуулалт хэвээр үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ дуудлага худалдааг нийслэл явуулахгүй гэвэл Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дөрөв дэх заалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм. Тодруулбал, тус хуульд Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг  үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болох бөгөөд орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ гэж заажээ.

Жишээлбэл, одоогоос тав хоногийн өмнө сүүлийн гурван жилийн байдлаар нийт 11,966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн “Хүүхдийн төлөө сан”-д шилжүүлсэн тухай мэдээлсэн. Энэ ажил нь зөвхөн хүүхдийн фондод мөнгө хандивлах зорилготой биш давхар авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 21, 2024 09:47

Эхлээд авилг�##�чдийн ард түмнээс хулгайлсан өчнөөн тэрбумын мөнгийг төлсөнийхөө дараа наад асуудлаа тавиач...бядгүй массыг дарамт�##�ж хүгий эох зөрчин барин мөнгө босгож бхаар...

Зочин
Зочин
2 сар 21, 2024 10:34

НЯМБААТАРАА ЧИ АВИЛГАЛЫГ ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМУУ ОДОО НОМЁР АВАХААР БӨӨН АВИЛГАЛ БОЛОХНЬ БАЙНА ШҮҮ

Монгол
Монгол
2 сар 22, 2024 07:29
Reply to  Зочин

Сайд, ИХ-ын гишүүнээ хаяаад ирсэн амтьтан их мөнгө мөөрөөдөж ирсэн байж таараа! Яг сумяабузар шиг!

Зочин
Зочин
2 сар 21, 2024 10:35

НЯМБААТАРАА ЧИ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ БИТГИЙ ГАЙ БОЛООД БАЙ

Зочин
Зочин
2 сар 21, 2024 10:43

Сонгууль хаяанд тулсан болохоор МАН нямбаатарын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ямарч боломжгүй болсон биз. Учир нь МАН 8 жил таср�##�тгүй төр барьж улсын төсөв болон төрийн өмчийн компаниудад бүх шахаа тендер иддэг системээ үргэлжлүүлэхийг их хүсэж байгаа тул шинээр орж ирсэн машины серийн У дугаарыг 750 - 850 мянгаар зарах ажил огт хэрэгжихгүй нь тодорхой харагдаж б.а.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 11:21

Өөрсдийнхөө ах дүү хамаатан садандаа нэг ажлын байр гаргаж өгөх гэж байгаа биз дээ. Эд нарын хийж байгаа ажлын цаана тийм л муухай санаа явж байгаа нь тодорхой шдээ. Аль хэзээний хэн нэгийгээ тэнд аваачиж суулгах гээд төлөвлөчихсөн байгаа байхаа.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 13:39

Энэ бөөн авилг�##� болж хувирнаа харж л бгаараа. Хэн ч одоо дугаараа зарахыг хүсэхгүй ш тээ. Машины бүх худ�##�даа зогсоно. Бүх хөдөөний дугаар хотынх болно. Монголчууд зөвхөн хуучин машин унадаг л болно. Ингэхийнхээ оронд 2000 оноос өмнөх бүх дугаарыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгвэл 250 000 машины дугаар суларна.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 14:53

Зөв зөв төр зохицуулж байна, жаахан чангахан үзсэн нь дээр шүү.

Зочин
Зочин
2 сар 27, 2024 22:52
Reply to  Зочин

Ха.ха

Зочин
Зочин
2 сар 21, 2024 15:38

Нямбаатар нэг ийм л хорлонтой юм хийгээд бгаа юм даа болих ухаан байхгүйн байхдаа өөр яаж хөмрөх болоо ер нь сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэйч юм шиг нийтийн тээврийн шинэчлэл гээч юу боллоо

ШИВШИГ ШИВШИГ!!!!
ШИВШИГ ШИВШИГ!!!!
2 сар 21, 2024 16:54

ИХ ГАЙ ТАРИХААС НЬ ӨМНӨ НЯМБААТАРЫГ ХУРДАН �######�УУЛАХГҮЙ БОЛ АЛИЙГАА АЛДАХ НЬ ЭЭ. АВТУУСНЫ ХУЛГАЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ БАЙТАЛ ЮУН МАШИНЫ ТОО ХЯЗГААРЛАХ?? УРЬД НЬ ЖАЛГА УХЧИХААД ЭНЭН ДЭЭГҮҮР ХАЙРАЙ ГЭЭД БАЙВАЛ ХҮН ХАРАЙХ УУ? УБ ЧИНЬ ГАЗАР НУТАГ НЬ ТЭЛЭХ БОЛОМЖТОЙ НИЙСЛЭЛ ХОТ, МЕТРОПОЛИТАН ХОТ ШҮҮ ДЭЭ!! ХЭД Л БОЛ ХЭДЭН МАШИНЫ ДААЦТАЙ. МАНАНГИЙН ХУЛГАЙЧУУД ҮЕ ҮЕИЙН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ, НАМЫНХАА ЗАРДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС БОСГООД АМАТШЧИХСАН, ХОТОД ЮУ ЧХИЙДЭГГҮЙ. ЗАМ Ч БАРЬДАГГҮЙ, ДЦС, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ БАРЬДАГГҮЙ, НИЙСЛЭЛ ЭРГЭСЭН ХЭД НЬ ХУДЛАА МЕТРО, ДҮҮЖИН ТЭЭВЭРИЙН ТЭЗҮ ЯРЬЖ, БРОДЮР СОЛЬЖ МӨНГӨ ИДЭХЭЭС ӨӨР ЮМ ХИЙДЭГГҮЙ... БОЛИОЧ ЭЭ ТААНУУС!!!!ЮУН СИНГАПУР? ЮУН БУСАД ОРНЫ ТУРШЛАГА?? ТЭР УЛСЫН ЧИНЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨР. СИНГАПУРТ ЖИШЭЭ НЬ МЕТРО НҮХЭЛЧИХСЭН, ГАЗАР ДООР НЬ ДЭЭРХЭЭСЭЭ ТОМ ХОТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ СҮЛЖЧИХСЭН, НИЙТИЙН ТЭЭВЭР ЯМАРЧ АСУУДАЛГҮЙ ГАЗАР. УГААСАА ГАЗАР НУТАГ БАГАТАЙ. МАШИНЫ ТОО ХАСАХЫН ТУЛД ЭХЛЭЭД ХАСАХ НӨХЦЛӨӨ БҮРДҮҮЛ!! ЗАМТАЙ, МЕТРОТОЙ, АВТУУСТАЙ БОЛГОСНЫ ДАРАА ТООГ НЬ ЦӨӨЛ. ЭНЭ ХОТОД ХҮМҮҮС АМЬДАРДАГ ЮМ. ХОТ УДИРДАЖ, ТӨР БАРЬЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ МАН-ЫНХАН ДУУГАЙ �######� Л ДАА. НҮДНИЙ БУЛАЙ, ШИВШИГ!!!! ХЗЯ-НААС ХОТОД ДАГУУЛЖ ОЧСОН БАГАА Л ХАРААРАЙ. ТАМГЫН ДАРГА ХОСБАЯР, ХУУЛЬЧ АМГАЛАН, НОМИН, САЙНЗОРИГ Ч ГЭХ ШИГ.. НААДУУЛ ЧИНЬ ХОТ УДИРДАХ НЬ БҮҮ ХЭЛ ӨӨРСДИЙГӨӨ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ, МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ НҮДНИЙ БУЛАЙНУУД Ш ДЭЭ. САЯ НИТХ ДЭЭР ШИВШГЭЭ ДЭЛГЭСЭН. ИЙМ ХҮМҮҮСЭЭР БИ УДИРДУУЛАХ ЮМ УУ????

Уулынөвгөн
Уулынөвгөн
2 сар 22, 2024 10:45

Шар хадны хурцын тасгийн өвчтөн л нэг иймэрхүү юм эрээчнэ.Хариу эрээчвэл ёстой сэтгэцийн болон ёс суртахууны доголдолтой биеэ авч явж чадахгүйгээ нотлоод өгнө

Зочин
Зочин
2 сар 21, 2024 18:57

Б�##�айр

хүннү
хүннү
2 сар 21, 2024 20:07

Хууль Зүйн сайд Б. Энхбаяр аа!!! Наад Нямка чинь их хүчтэй байна. Энэ нөхөрийн санаачилсан бүх зүйл биелэнэ. Яагаад гэхээр ард нь Оюука байна. УИХ Төрийн хэмнэлтийн хууль бат�##�сан. Энэ хууль Нямбаатарт “түй” ч падгүй бололтой. Улаанбаатар хотод “У” сери хариуцсан агентлаг байгуулах нь. Энэ агентлаг хэдэн хүний орон тоотой үйл ажилгаагаа явуулах вэ? “У” сери дуусв�##� энэ агентлагийн хувь заяа хэрхэх вэ? Дахин шинэ “К” сери задарв�##� “К серийн агентлаг” байгуулах уу? Энэ авто машины дугаар АТҮТ-д байж болохгүй нь цаад ш�##�тгаан нь юу вэ? Төсвийн мөнгө дундрахгүй нь сайхан юм даа. Дундарлаа ч хураамжаа нэмээд торгоод нөхчөх учираас Нямбаатар зовох юм �##�га. Тийм биз Б. Энхбаяр сайд аа!!!

Зочин
Зочин
2 сар 21, 2024 21:14

Үндсэн хуулинд заасан өмч хөрөнгөтэй байх эрхээ эдлэмээр бна
Хаасан боосон хориглосон коммунист нийгэм рүү буцлаа даа

Зочин
Зочин
2 сар 21, 2024 22:49

Нямбаатар ч УБ хотыг самарч байна даа.

Зочин
Зочин
2 сар 21, 2024 23:03

Түгжрэлийн гол ш�##�тгаан брл хуогай луйвраас өөр ажил хийдгүй танай нам л байх

Үнэн
Үнэн
2 сар 22, 2024 01:11

Энэ л�##�рын гоншгонсон гонгинсон л�##�рыг т�##�байдээр очиж нүүрснии овшоорын авилга хулгаачдын хөрөнгииг хурааж хатуу ялтай болгож гөнө гэж сонгосондоо гэтэл одоо явган хүнии зам солих хясан боосон шиидвэрүүд

Зочин
Зочин
2 сар 22, 2024 04:09

Яг хүүхдийн санд энэ мөнгө орснуу

Зочин
Зочин
2 сар 22, 2024 07:34

Дуртайдаа бензинээ шатаагаад ажилаа �##�даад бөглөрөөд явж байгаа ш дээ тэгээд явж л байг л дээ.. юугын дандаа хорино хязгаарлана боон гээд байдагын .. явах эцэсгүй болоод ирвэл аяндаа өөрсдөө машинаасаа татг�##�зана ш дээ.. Олны төлөө оготно боож үхэнэ гэдэг шиг.. хэрэггүй биз дээ..

Зочин
Зочин
2 сар 22, 2024 08:27

Гашуун биш мулгуй шийдвэр. Дандаа жирийн хүмүүсийг санхүүгийн дарамтад оруулах шийдвэр гаргадаг. Мөнгөтэй хүмүүст огт нөлөөлөхгүй таатай шийдвэрүүд. Уг нь нийгмийн бүх хэсэгт ижилхэн нөлөөлөх шийдвэр гаргах ёстой байхгүй юу. Дандаа үндсэн хууль зөрчиж хөдөөгийн болон жирийн иргэдийн эсрэг шийдвэр гаргадаг.

Зочин
Зочин
2 сар 22, 2024 09:26

Ийм л юм болдог доо

Зочин
Зочин
2 сар 22, 2024 09:27

Avto teevriin gazartaa uldeegeech

Зочин
Зочин
2 сар 22, 2024 09:47

Дурын тоог хязгаарлаад түгжрэл буурана гэдэг юу л бол. Тэгснээс гол гол түгжирдэг уулзваруудад гүүр баричихв�##� л түгжирдэг гацдаг асууд�##� нэг т�##�даа гарх байхдаа. Уулзвараар зөвхөн шулуун нэвтрэн. Бусад нь гүүрээрээ хөдөлгөөнд оролцоно. Нэг зоригтой дорвитой �##�хам хийхэд л болчих л баймаар юм.

Зочин
Зочин
2 сар 22, 2024 09:54

Ийм л юм болно

Зочин
Зочин
2 сар 22, 2024 10:11

Хошин шиг цаашаа

Зочин
Зочин
2 сар 22, 2024 12:51

G###gnuud

Зочин
Зочин
2 сар 22, 2024 12:51

G###g

Зочин
Зочин
2 сар 22, 2024 12:51

Pzdaaaaaaaaaasnuuudddd yumdaaaaa

Зочин
Зочин
2 сар 22, 2024 13:30

Ed mar yu giiguulsiin be

Зочин
Зочин
2 сар 22, 2024 13:50

Агентлаг гээд бөөн авлигачидаа бас цуглуулах юм хийж бгаа даа.

Мягаа
Мягаа
2 сар 22, 2024 16:49

Ийм солиотой юм хийлгүй, бүтээн байгуул�##�таа зөв хий, зам гүүрээ босго, илжигнүүдээ

Зочин
Зочин
2 сар 23, 2024 12:20

Юмыг дандаа хагас дутуу бодож хийх юмаа. Үнэн чадваргүй.

Иргэн
Иргэн
2 сар 23, 2024 12:42

Хязгаарлаж, хааж боохоос өөр юм мэддэг юм уу. Жаахан бодож, ажиглаж, суд�##�маар байнаа. Түгжрэл мэдээж олон ш�##�тгаантай. Машины тооноосоо илүү дийлэнх нь зам, гэрлэн дохионы зохион байгуул�##�т муутайгаас болдог гэж боддог. Төв зам дээр гол түгжирдэг газрууд болох Зүүн 4 зам, төв шуудангийн уулзвар, баруун 4 зам, сонсголонгийн гарамыг огтлолцуулахгүй байх хэрэгтэй байна. Баруун зүүн �##�ь ч т�##�аасаа түгжрэхгүй явж байга�##� зүүн 4 зам дээр нэг боомилогдоно, арай гэж гара�##� төв шуудан дээр бүр таг, арай гэж гара�##� хоосон давхиж байгаад л баруун 4 зам дээр таг, арай гэж гара�##� аятайхан явж байгаад л 5 шар, сонсголон таг. Ийм хөдөлгөөнийг гол боомилдог газруудаа давхарламаар байнаа. Тэгээд төв замаа түгжрүүлэхгүй явуулж байгаа гээд цашдаа нар нь урагшаа, хойшоо хөдөлгөөнийг таг зогсооно. Арай гээд цаана нь гарахад хов хоосон. Замын гэрэл, цагдаагийн зохицуул�##�т чинь энэ замнууд дээрээ машинуудаа жигд тараагаад явуулах хэрэгтэй ш д. Энэ тэнд таг боомилсон, заримдаа ч бүр �##�баар ингэж түгжрүүлж, нийгмийг стрессдүүлж, янз бүрийн шийдвэр биднээр өөрсдөөр маань гаргуулаад байна уу гэж хардаж байна. Эхний ээлжинд төв шуудан, сонсголонгийн гарамыг давхарламаар байна. Эдгээр уулзварууд харьцангуй зай т�##�бай томтой, давхарлах боломжтой харагдаад байдаг

Хүн чанар
Хүн чанар
2 сар 24, 2024 12:10

Зөв зөв ард түмэний эрх ашгийн төлөө хөтуу үзэх ёстой хотын гудамд тэг зогсолт хийж машин унаад яах юм

Зочин
Зочин
2 сар 27, 2024 22:54

Хүн хог минь юу хуцаад байна

bagiig
bagiig
2 сар 25, 2024 18:07

mashinaa zarhaa tur aznahaas. dugaar aa une d oruulj zarnaa kkk

Зочин
Зочин
2 сар 27, 2024 12:40

Нямбаатараа.Эхлээд төрийнхулгайчуудаасаа хулгайлсан мөнгийг аваад улсын орлог болгочих тэгээд дараа нь наад асуудлаа шийд.
Бас л нэг хээл хахуулийн шинэ ха�##�гийг нээх гээд байна шүү!

Баагий
Баагий
2 сар 29, 2024 17:10

Зам гүүрээ нэмж бариачид. Усан толгойтой хулгайч,нар юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button