Нийгэм мэдээ

Мал эмнэлгийн эрдэмтэд зудтай бүсэд ажиллана

Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “Малчдад туслая” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо. Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм байна. 

Орон нутагт ажиллах эрдэмтэн судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах юм.

Мөн доктор Т.Энх-Оюун, Ц.Бямбажав, М.Золзаяа, С.Лхагвацэрэн нар шуурхай зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа багийн гишүүдэд инновацын бүтээгдэхүүнээр тусламж үзүүлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-02-20 20:51

Ниргэсэн хойно нь хашгирав гэж.... Одоо хөдөө очиж бас м�##�чдад дараа болох нь..

Холбоотой мэдээ

Back to top button