Гадаад мэдээДЭЛХИЙолон улсын харилцаа

АНУ: Навальныйн үхэлтэй холбогдуулан ОХУ-д томоохон хориг тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт мэдэгдэл хийхдээ Алексей Навальный амь үрэгдсэн мөн Украины дайн хоёр дахь жилдээ үргэлжилж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг томоохон хориг тавьж, баасан гарагт танилцуулна гэсэн байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ хоригууд ОХУ-ын батлан хамгаалах болон үйлдвэрлэлийн салбар, эдийн засгийн орлогын эх үүсвэрт чиглэсэн байх болно гэсэн юм.

Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Шинэ хоригууд нь ноён Навальныйд тохиолдсон зүйлс, Украины дайны хариуцлагыг ОХУ-д хүлээлгэх болно” хэмээжээ.

Нэгэн АНУ-ын засгийн газрын ахлах албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Украины дайны хоёр жилийн ойг тохиолдуулан шинэ хориг төлөвлөж байсан гэсэн юм. Навальный шоронд амь үрэгдсэн учраас тэдгээр хориг дээр нэмэлт оруулах болсон байна.

АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайд Брайан Нельсон энэ долоо хоногт Европ руу ажлаар явна. Тэрбээр ирэх бямба гарагаас өмнө Европын албан тушаалтнуудтай ОХУ-д тавих шинэ хоригийн талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button