УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Татварын бодлого үйлдвэрлэгчдэд “дарамт” бус “дэмжлэг” болдог тогтолцоо руу шилжье"

Төсөв, хөрөнгө оруулалтын ҮР АШИГГҮЙ байдал нь бизнес, эдийн засгийн ТОГТВОРГҮЙ орчныг бий болгож, ингэснээр БҮТЭЭМЖ, ОРЛОГЫН түвшин буурч, энэ нь ЯДУУРАЛ, БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛыг хөөргөдөг.

Чөтгөрийн тойрог мэт энэ зүй тогтол удаан үргэлжлэх тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж байгаа нь бодит үнэн.  Энэ тойргоос гарч, халамжаас хөдөлмөр рүү, импортоос экспорт руу гэсэн уриа лоозонгийн шинжтэй зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд төсвийн реформ, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн.

Угтаа татвар нь шударга, үр ашигтай, зардал багатай байх ёстой гэсэн үндсэн зарчим манайд алдагдаж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг бус, дарамт болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнесийн тогтворгүй орчноор үргээж байгааг тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ цохон тэмдэглээд авав. Татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, одоогийн татварын тогтолцооны гажуудлаас улбаалж үндэсний үйлдвэрлэгчид импортлогчдоос 2-5 дахин илүү татварын ачаалал үүрч байгааг тодотгосон юм.

Түүнчлэн УИХ-ын дарга, өнгөрсөн хугацаанд татварын бодлого нь төсөв бүрдүүлэх, хураах аргачлалаар явж ирсэн бол одоо үр ашигтай байдлыг нь бий болгосноор татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн зохицуулалтын үүргээ гүцэтгэнэ гэж үргэжлүүллээ. Уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм. Уулзалтын төгсгөлд татварын орчны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд санал солилцсон талаар танилцууллаа.

Татварын албаныхны хувьд парламентаас эхлүүлсэн уг реформыг  нийгэм, эдийн засгийн суурь хэрэгцээнд үндэслэн, цаг үеэ олсон асуудал гэдэгт санал нэгдэхийн зэрэгцээ дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, бодлогын түвшинд эргэж харах ёстойг уламжилсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-21 14:25

Odoo l ukhaan orj gne khudalch pop chin'.

Зочин
Зочин
2024-02-21 16:20

30 гаруй жил ярилаа улам л доройтоод байдаг яацан �##�и�##�агчид гэж

хүннү
хүннү
2024-02-21 21:05

Занданшатар аа!!! Наад татварыхан чинь хийх ажилгүй уйдахдаа сайтуудаа байнга оролдож гацаадаг боллоо. Арай гэж нэг системд нь дасаж байт�##� дахиад л “систем шинэчлэх” нэрээр гацаадаг боллоо. Тэр бүү хэл систем нь “нэхэмжлэх” “төлбөрийн баримт” хоёроо ялгахгүй хоёуланг нь орлого гэж бүртгэж НӨАТ- н нэхэмжлэх бичээд ААН-рүү явуулаад удлаа.Жишээ нь: 1саяын нэхэмжлэх И-баримтаар шивж явуулаад мөнгө нь дансанд шилжиж ороогүй байхад НӨТ-н өр үүсгээд байна. Мөнгө нь орж ирхээр НӨТ-өө шивхээр дахин татварын өр үүсгээд байна. Энэ асуудлаа татварын байцаагч нарт хэлхээр олигтой зөвөлгөө өгдөггүй. Одоо аргаа бараад гар нэхэмжлэх бичдэг боллоо. Энэ нөгөө цахим систем мөн үү?

хүннү
хүннү
2024-02-21 21:33

Анхны систем их боломжийн байсан. Түүнээс хойш хэд ч өөрчлөв? толгой эргэсэн. Байнга л гацдаг. Одоо бүх зүйл цахимжлаа орон тоог нь цөөл. Хэдэн их зантай эр эмгүй хоорондоо хов ярьж цай, кофе уусан нөхдүүд байна. Хүн ороод юм асуухаар хүйтэн царайлсан юмнууд “юу асуух гээд байгаа юм?…тэгээд яасан юм?…өөрөө ороод үзэхгүй юу?…юу гэж тийм юм байдаг юм?… гэсэн харьцха л үүсдэг. Энэ хүйтэн харьцааг Татварын хуулиуд чинь бий болгосон. Хуулиа өөрчил �##�ь болох эелдэг найрсаг уур амьсг�##� үүсгэх нөхцлийг хуулиндаа оруул. “Татвараа төлөхгүй бол чамайг тэдийн тэдээр яллана” гэхээр наад байцаагч нар чинь пээдгэр байхаас яах юм?

Холбоотой мэдээ

Back to top button