УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шатахууны хангамжийн талаар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр байгуулна

АИ-92 шатахуун тасалдаж байна гэх мэдээлэл гарсан.

Энэ дагуу тодруулахад, "2024 оны хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 48 мянган тонн орчим АИ-92 импортоор орж ирээд байна" гэж АМГТГ мэдэгдсэн юм.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцсэн байна.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм.

Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-21 20:19

Үнийг нь буулгуулаач.тэгвэл та нарт ард түмэн баярлана үнэлнэ

Зочин
Зочин
2024-02-22 06:47

Жилд хэдэн удаа хэлэлцдэг юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button