СПОРТ

World President's Cup: Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

Иран Улсын Тегран хотноо зохион байгуулагдсан таэквондогийн "World President's Cup" тэмцээнээс МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 63 кг жинд паратаэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг жинд Паратаэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртсэн байна.

Багийн дүнгээр Монгол Улсын баг, тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.Тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”-аар Паратаэквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар шалгарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 21, 2024 20:01

Паа, юун сүржин нэртэй тэмцээн бэ, англи хэлэнд муу мань мэт бол дэлхийн ерөнхийлөгчийн цом л гэж ойлгох юм байна

Back to top button