Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи Навальныйн хоригдож байсан шоронгийн албан тушаалтнуудад хориг тавьлаа

Их Британийн засгийн газар ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн хоригдож байсан хойд туйлын шоронгийн зургаан албан тушаалтанд хориг тавьсан байна.

Хориг тавьж буйгаа мэдэгдэхдээ Их Британийн засгийн газар Навальный амьдралынхаа сүүлийн саруудад амссан харгислалд тэдгээр албан тушаалтнууд буруутай гэжээ.

Британийн хүний эрхийн хуулийн дагуу хориг тавьсан зургаан албан тушаалтан дунд Навальный хоёр долоо хоног хүртэл хоригдож байсан шийтгэлийн гянданг хянадаг хурандаа Вадим Константинович Калинин багтсан байна.

Тус шоронгийн албан тушаалтнууд Навальныйд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, -32 хэмийн хүйтэнд гадаа алхуулсан гэж Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.

Хоригийн хүрээнд тэднийг Их Британи руу аялахыг хориглож, мөн тус улсад байгаа хөрөнгийг нь битүүмжлэх болжээ. Хоригийг танилцуулахдаа Британийн албан тушаалтнууд ОХУ-ын эрх баригчдыг Навальныйн цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгч, түүний үхлийн шалтгааныг шалгах мөрдөн байцаалтыг нээлттэй явуулахыг уриалсан байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнх
мөнх
2024-02-22 12:30

бүүр �##�с хязгаарын шоронгийн дарга гадаад явлаа юу

Холбоотой мэдээ

Back to top button