Гадаад мэдээДЭЛХИЙ

Европчуудын 10 хувь нь л Украин дайнд ялна гэж итгэдэг

Европын гадаад харилцааны зөвлөл (ECFR) Европын холбооны 12 оронд Украины дайны талаар санал асуулга явуулжээ. Асуулгад оролцсон хүмүүсийн 10 хувь нь Украин дайнд ОХУ-ыг ялна гэж итгэдэг хэмээн хариулсан байна.

Харин хүмүүсийн 20 хувь нь ОХУ-ыг ялна гэж бодож байгаа аж. Европчуудын дунд Украиныг дэмжих дэмжлэг өндөр хэвээр байгаа ч санал асуулгын үр дүнд Украин ямар нэгэн байдлаар буулт хийснээр дайн өндөрлөнө гэж бодож буй хүмүүс олонх байна.

Өнгөрсөн жилийн мөн үед Европын орнуудад явуулсан санал асуулгаар Украин алдсан бүх газар нутгаа эргүүлэн авах ёстой гэж ихэнх хүмүүс хариулж байсан юм. “ECFR”-ийн явуулсан шинэ судалгаа энэ асуудал дээр европчуудын бодол өөрчлөгдөж байгааг харууллаа.

Судалгааг бичсэн хүмүүс Европын холбооны удирдагчид энх тайвныг тогтоох тал дээр илүү бодит арга барил баримтлах хэрэгтэйг харуулж байна гэсэн юм. “ECFR”-ийн Марк Лёонард “Европоос Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийн тулд Европын холбооны удирдагчид дайны тухай яриагаа өөрчлөх шаардлагатай болно” хэмээжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 22, 2024 16:08

Амьдрахад хамгийн гол асууд�##� хямд түлш.

Эмээ
Эмээ
2 сар 22, 2024 21:07

Европчууд амьдр�##� нь хүндрээд ирэхээр төрийн бодлогоо эрэгцүүлж бодох болсных болов уу. Монголчууд ч гэсэн өөрт хамаагүй гадны уос орны төрийн бодлого , ард түмний хэрэгт оролцохгүй төрийн бодлогоо дагаад төвийг сахих нь зөв

Би нэрээ мэдэхгүй
Би нэрээ мэдэхгүй
2 сар 23, 2024 00:08

Орос Украин 2 ын �##�ь �##�ь нь буруугүй
Тухайн үеийн НАТО гийн удирдагчийн буруу
NATO ( North Atlantic Treaty Organization) д Оросыг 2000 аад онд оруулах ёстой байсан юм
Хэрвээ Орос НАТО д нэгдсэн бол олон гэмгүй хүүхэд эмэгтэйчүүд, энгийн иргэд амиа �##�дахгүй байсан

Зочинзч
Зочинзч
2 сар 23, 2024 00:42

Хайран сайхан орон хайран сайхан з�##�уучууд дайнд дууслаа. Дахиж босож ирэхгүй. Хамгийн гол аюул нь Оросыг ялна гэдэг үл бүтэх итгэлийн очийг горьдлогыг нь асаадаг АНУ, европын холбооны хоноцын сэтгэлтэй сайдууд турхирч Украиныг улам мөхөх сөнөх зам руу нь явуулж байна. Хэрвээ Украйн энэ дайнд ялж чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ...

Холбоотой мэдээ

Back to top button