Нийгэм мэдээ
Сураггүй болсон 14 настай хүү тав хоног сүлжээ дэлгүүр болон тоглоомын газар хоножээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр /2024.02.22/ олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгчээ.
Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлж явсан, тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхүүд хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй алдаж туучихаад бусдыг олж өг гэж гай тарихаа болиочээ хүүр юмаа
Жоомнуудын хүүхдүүд юугаа ярьдгийн!